Бэлэглэл хийх

Үнэт цаас эзэмшигч нь өөрийн үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхээ бусдад бэлэглэх тохиолдолд шимтгэлийг тооцохдоо гүйлгээ хийх өдрөөс өмнөх тухайн үнэт цаасны арилжааны сүүлийн 52 долоо хоногийн дундаж ханш, хэрэв сүүлийн 52 долоо хоногт арилжаа хийгдээгүй бол тухайн үнэт цаасны нийт арилжааны дундаж ханшийг тухайн гүйлгээгээр шилжүүлж буй үнэт цаасны тоонд үржүүлж тооцно.

Бэлэглэлийн гүйлгээний үйлчилгээний хөлс:

Д/д Гүйлгээний төрөл Үйлчилгээний хөлс /үнийн дүнгээс/
1 Бэлэглэгч иргэн нь өөрийн эхнэр, эсхүл нөхөр,  өөрийн болон эхнэр, эсхүл нөхрийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, авга, нагац, ах, эгч, дүү, төрүүлсэн болон үрчилж авсан хүүхэд, ач зээ, тэдгээрийн хүүхэд зэрэг төрөл, садангийн хүнээс гадна хүргэн, бэрд бэлэглэх тохиолдолд Бэлэглэгч талаас -5 хувь

Бэлэг хүлээн авагч талаас-5 хувь

2 Бэлэглэгч нь дээрхээс  бусад  иргэн, хуулийн этгээдэд бэлэглэх тохиолдолд Бэлэглэгч талаас – 10 хувь

Бэлэг хүлээн авагч талаас -10 хувь

3 50-иас дээш тооны иргэн, хуулийн этгээдэд  бэлэглэх тохиолдолд

( бэлэглэлийн гэрээг байгуулахаас өмнө 30-аас доошгүй хоногийн өмнө олон нийтэд хэвлэл, мэдээллийн хэрэгслэлээр нэгээс доошгүй удаа мэдээлж, энэ талаар Хороонд мэдэгдэнэ.)

Бэлэглэгч талаас – 5 хувь

Бэлэг хүлээн авагч талаас – 10 хувь

Бүрдүүлэх материалууд:

  1. Талуудын хооронд бичгээр байгуулсан бэлэглэлийн гэрээ;
  2. Бэлэглэгч, бэлэг хүлээн авагчийн хүсэлт, мэдэгдэл / маягтын дагуу гаргана/
  3. Бэлэглэгчтэй холбоотой талаарх иргэний бүртгэлийн байгууллагын лавлагаа, эсхүл уг холбоог нотлох бусад баримт.
  4. Бэлэглэгч болон бэлэг хүлээн авагчийн овог, эцгийн нэр, өөрийн нэр, иргэний үнэмлэхний болон регистрийн дугаар, оршин суух болон холбоо барих хаяг /хуулийн этгээд бол оноосон нэр, улсын бүртгэлийн дугаар, оршин байх  болон холбоо барих хаяг/, талуудын дансны дугаар;
  5. Бэлэглэж буй үнэт цаасны төрөл, тоо.

“ҮЦТТТХТ” ХХК