Итгэмжлэлээр төлөөлөх

Харилцагч Та итгэжлэгдсэн төлөөлөгчөөр өөрийн данс дахь, хөрөнгийг зарцуулах эрх олгохдоо Иргэний хуулийн 64.2-р заалтын дагуу итгэжлэлийн гэрээ хийж, нотариат болон нотариатын үүрэг  гүйцэтгэгчээр бабтлуулна. Монгол улсын “Нотариатын хууль”-д нотариатын үүрэг гүйцэтгэгчийг:

  • Сумын засаг даргын тамгын газар
  • Монгол улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгч, консулын газар
  • Цэргийн албан хаагч бол алба хааж байгаа анги, нэгтгэлийн дарга
  • Хоригдлын итгэмжлэлийг хорих ангийн дарга гэрчилнэ гэжээ.

Харилцагч Та итгэмжлэлээ “ҮЦТТТХТ” ХХК дээр өөрийн биеэр болон зуучлагч БДК-аар дамжуулан хүргүүлнэ. Манай компани нь таны итгэмжлэлээр олгогдсон эрхүүдээр дагуу үнэт цаасны болон мөнгөн хөрөнгийн гүйлгээг тань гүйцэтгэнэ.

Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжйн дансанд үнэт цаас болон мөнгөн хөрөнгө гэсэн хоёр төрлийн хөрөнгө хадгалагдаж байдаг. Иймд Та итгэмжлэгдсэн төлөөлөгчдөө итгэмжлэлээр төлөөлөх эрхийг олгохдоо өөрийн төвлөрсөн хадгаламжйн дансаа нээх, хаах, холболтын танс нээх, ХК-ийн хуралд саналын эрхтэй оролцох, үнэт цаасыг худалдах, ногдол ашиг, ногдол хувийн мөнгөн болон хувьцаа худалдсан орлогын мөнгийг данснаас төлөөлөн баримтанд гарын үсэг зурж авах зэрэг ялгаатай эрхүүд байдгаас аль тохирох эрхийг нь олгох боломжтой.

Хэрвээ гадаадад байгаа хүний үнэт цаасыг захиран зарцуулахаар итгэмжлэл хийлгэх бол улсад суугаа Монгол улсын элчин сайдын яам болон консудынгазраас албан ёсны итгэмжлэлийг хийлгэсэн байх ёстой.

“Үнэт Цаасны Төлбөр Тооцоо Төвлөрсөн Хадгаламжийн Төв” ХХК