Компанийн “Үнэт Цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг бүртгэх үйл ажиллагааны журам”-д зааснаар Монгол Улсын Иргэний хуулийг удирдлага болгон Харилцагч та өөрийн эзэмшилийн үнэт цаасаар өөрийн болон бусдын үүргийн гүйцэтгэлийг хангаж болно. Ийнхүү үүргийн гүйцэтгэл хангуулахдаа тухайн дансны үлдэгдэл нь үүргийн гүйцэтгэл хангах үнэт цаасны нэр төрөл, тоо ширхэгтэй хүрэлцэхүйц байх ба тухайн хугацаанд уг үнэт цаа тусгаарлаагүй байна. Үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхээр үүргийн гүйцэтгэл хангуулахдаа доорх баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
- Үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлт;
- Үнэт цаасаар гэрчлэгдэх өмчлөх эрхээр үүргийн гүйцэтгэл хангахыг зөвшөөрсөн тухай батламжийг 3 хувь үйлдэж нотариатаар баталгаажуулсан байх;
- Үүргийн гүйцэтгэлийг бусдын эзэмшлийн үнэт цаасаар хангавал баталгаажуулсан итгэмжлэл;
- Хэрэв компани өөрийн эзэмшлийн үнэт цаасаа тусгаарлуулах тохиолдолд Төлөөлөн удирдах зөвлөл эсхүл Хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэр;
- Баталгаажуулсан зээлийн болон барьцааны гэрээ;
Дээрх баримтуудыг үндэслэн үнэт цаас, мөнгөн хөрөгийг гэрээ дүгнэсэн акт болон шүүхийн шийдвэр, холбогдох баримтуудыг ирүүлэх хүртэл хугацаагаар түр тусгаарлан бүртгэнэ. Үнэт цаасыг тусгаарлан бүртгэсэн болон тусгаарлалтаас чөлөөлсөн тухай холбогдох этгээдэд бичгээр мэдэгдэнэ. Үүргийн гүйцэтгэл хангагдсан тохиолдолд зээлийн барьцаанд тусгаарлагдсан үнэт цаасыг үүрэг гүйцэтгэгчийн дансанд буцаан байршуулна. Хэрэв үүргийн гүйцэтгэл хангагдаагүй тохиолдолд зээлийн барьцаанд тусгаарладсан үнэт цаасыг шүүхийн шийдвэрээр үүрэг гүйцэтгэгчийн дансанд шилжүүлнэ.
Зээлийн барьцаанд тусгаарлуулсан үнэт цаасны шимтгэлийг тооцохдоо тухайн үнэт цаасны арилжааны сүүлийн 52 долоо хоногийн дундаж ханш, нийт жигнэсэн дундаж ханш хоёрын аль өндрөөр тооцно. Үүргийн гүйцэтгэл хангагдаагүй тохиолдолд үнэт цаасыг үүрэг гүйцэтгүүлэгчийн дансанд шилжүүлэхдээ үнэт цаас тусгаарлахад тогтоосон ханшийг үндэслэн шимтгэл тооцно. Ханшны өөрчлөлтөөс болж харилцагч болон бусдад учирсан хохирлыг “ҮЦТТТХТ” ХХК хариуцахгүй.
“Үнэт Цаасны Төлбөр Тооцоо Төвлөрсөн Хадгаламжийн Төв” ХХК

