Өв залгамжлал

Өв залгамжлах эрхийн гэрчил­гээ олгох:

Харилцагч нь төвлөрсөн хадгаламжийн данс дахь хөрөнгийг өв залгамжлалаар хүлээн авах тохиолдолд өв залгамжлах эрхийн гэрчилгээ, өв залгамжлагчийн иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичиг, өв хүлээн авагчийн өргөдөл, гүйлгээний шимтгэл төлсөн баримт зэргийг үндэслэн гүйлгээ хийнэ. Өв нээгдсэн тухай мэдэгдэл ирсэн тохиолдолд өвлөгчид шилжих хүртэл хугацаагаар өв нээгдсэн данснаас гүйлгээ хийхийг хориглоно.

Гүйлгээний шимтгэлийг тооцохдоо гүйлгээ хийх өдрөөс өмнөх тухайн үнэт цаасны арилжааны сүүлийн 52 долоо хоногийн дундаж ханш, хэрэв сүүлийн 52 долоо хоногт арилжаа хийгдээгүй бол тухайн үнэт цаасны нийт арилжааны дундаж ханшийг тухайн гүйлгээгээр шилжүүлж буй үнэт цаасны тоонд үржүүлж тооцно.

Өв залгамжлалын гүйлгээний үйлчилгээний хөлс:

Д/д Гүйлгээний төрөл Үйлчилгээний хөлс   /үнийн дүнгээс/
1 Хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр худалдан авсан үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг өв залгамжлал болон гэрээслэлээр хүлээн авах тохиолдолд 1хувь
2 Хөрөнгө оруулалтын эрхийн бичгээс бусад тохиолдолдлоор шилжүүлж авсан үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг өв залгамжлал болон гэрээслэлээр хүлээн авах тохиолдолд 3 хувь

Өмчлөх­ эрхийн гэрчилгээг хууль ёсны өвлөгчидөд  нас барсанаас хойш нэг жил өнгөрсний дараа олгоно.

“ҮЦТТТХТ” ХХК