Жил бүр бөмбөрцгийн лидерүүдийг нэг дор цуглуулдаг Дэлхийн эдийн засгийн 42 дахь форум энэ сарын 25-29-нд Швейцарийн Давос хотод болно. Германы Канцлер Ангела Меркел форумыг нээн үг хэлж дэлхий дахины өөрчлөлтийн тухай асуудлыг хөндөн эдийн засгийн зүй бус удааширлын учир шалтгаан болоод 2012 оны дэлхийн эрсдлийн тайланг хэлэлцэх юм байна. Уг форумд Азербайжан, Канад, Дани, Этиоп, Финлянд, Герман, Нидерланд, Сингапур, Монгол, Катар, Польш зэрэг 40 орны удирдагчид оролцох юм. Мөн тус форумын гишүүн 1000 компаний 1600 бизнесмен, шилдэг залуу удирдагчид, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл, шинжлэх ухаан, урлагын салбарын төлөөллөөс бүрдсэн 2600 хүнд тэнд цуглах юм байна.

