Үнэт цаасны арилжаа, төлбөр тооцооны системийн шинэчлэл хийж байгаатай холбогдуулан харилцагчдын “ҮЦТТТХТ” ХХК дахь үндсэн болон холболтын дансны үнэт цаасны үлдэгдлийг зөвхөн нэг дансанд төвлөрүүлж, бусад дансыг тэг үлдэгдэлтэй, нээлттэй төлөвтэй үлдээн данс бүртгэлийг дараахь байдлаар зохицуулж байна. Үүнд:
1. 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө нээгдсэн холболтын данстай харилцагчдын данс дахь үнэт цаасны үлдэгдлийг анх нээлгэсэн буюу үндсэн дансанд;
2. 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр буюу түүнээс хойш нээлгэсэн данс дахь харилцагчийн үнэт цаасны үлдэгдлийг хамгийн олон хэлцэл хийгдсэн дансанд, хэрэв арилжаа хийгдээгүй бол хамгийн сүүлд нээгдсэн дансанд байршуулна.
Хэрэв тухайн харилцагч нэгээс дээш тооны брокер, дилерийн компаниар үйлчлүүлдэг байсан бол тэдгээрээс сонголт хийх боломж нээлттэй тул харилцагч өөрийн сонгосон брокер, дилерийн компаниар үйлчлүүлэх хүсэлтээ гаргаж “ҮЦТТТХТ” ХХК-д хандана уу.
Энэ тохиолдолд “ҮЦТТТХТ” ХХК харилцагчийн үнэт цаасыг сонгосон данс руу нь нэг жилийн хугацаанд нэг удаа үйлчилгээний шимтгэлгүйгээр шилжүүлэх болно.
СЗХ
“ҮЦТТТХТ” ХХК
МҮЦАЭХ

