Дорнын хөх тэнгэрийг донсолгож хүлэг морьд эргэлээ
Дэлхийг донсолгосон хүчит дэвэлтээрээ бөхчүүд гарлаа
Дээлтэй наадмын хойморт дархан нум эвшлээ
Домгийн шувуу үргээж Монгол наадам эхэллээ Continue reading
Дорнын хөх тэнгэрийг донсолгож хүлэг морьд эргэлээ
Дэлхийг донсолгосон хүчит дэвэлтээрээ бөхчүүд гарлаа
Дээлтэй наадмын хойморт дархан нум эвшлээ
Домгийн шувуу үргээж Монгол наадам эхэллээ Continue reading
Санхүүгийн Зохицуулах Хорооны 2011 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 185 дугаар тогтоолоор нэгдмэл сонирхолтойгоор эзэмшигч АНУ-ын иргэн Ли Кашелл, Б.Цэндсүрэн нараас тус хувьцаат компанийн бусад хувьцаа эзэмшигчдийн өмчлөлд байгаа нийт хувьцааны 16.37 хувь буюу 29697 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 142 /нэг зуун дөчин хоёр /төгрөгөөр худалдан авч тус компанийг 100 хувь эзэмшихээр тендер санал гаргасныг зөвшөөрч хүчинтэй байх хугацааг 2011 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн ажлын 60 хоногоор тогтлоо.
Санхүүгийн Зохицуулах Хорооны эрхзүйн байдлын тухай хуулийн 6.1.3, 22.1, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10.1.1, 15.3.5, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 34.1.4, дэх заалтыг тус тус үндэслэн Санхүүгийн Зохицуулах Хорооноос дараах компаниудад Брокер дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олголоо. Үүнд: Continue reading
Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны арилжааны хуваарийг өөрчилж 2011 оны 07-р сарын 14, 15-ны өдрийн арилжааг 2011 оны 07-р сарын 09, 10-ны Бямба, Ням гарагт явуулахаар болсон байна.
Сангийн яамны зүгээс Засгийн газрын үнэт цаасны арилжаагаар татан төвлөрүүлсэн эх үүсвэр болох 72 тэрбум төгрөгийг Засгийн газрын 2009 оны 368 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчдыг орон сууцны зээлд хамруулах журам”-ын дагуу Орон сууц санхүүжилтийн корпорацид дамжуулан зээлдүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа юм. Continue reading
Санхүүгийн Зохицуулах Хорооны 2011 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 166 дугаар тогтоолоор нэгдмэл сонирхолтойгоор эзэмшигч С.Шаравдорж, Б.Ууганбаяр, Д.Булганчимэг нараас тус хувьцаат компанийн бусад хувьцаа эзэмшигчдийн өмчлөлд байгаа нийт хувьцааны 16.81 хувь буюу 1360 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 5000 /таван мянган /төгрөгөөр худалдан авч тус компанийг 100 хувь эзэмшихээр тендер санал гаргасныг зөвшөөрч хүчинтэй байх хугацааг 2011 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн ажлын 60 хоногоор тогтлоо.
Continue reading
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6.1.3, 22.1, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10.1.1, 15.3.5, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 34.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооноос ТОГТООХ нь:
Төвдөд орших 5100 метрийн гүн дэх усыг савлан худалдаалах тал дээр дэлхийн томоохон гүрнүүд өрсөлдөцгөөж байна. Хятадын олонх компаниуд энэхүү усыг савлан худалдсан бөгөөд заримдаа үүнийг “China’s Evain” гэж нэрлэдэг билээ. “Төвдийн Нианшиг Донгула уулын бэлд 5100 метрийн гүнд орших энэхүү ус нь мөнх цэвдэгийн ус бөгөөд хүний биед хэрэгтэй олон арван эрдэс бодисыг агуулсан байдаг. Энэ нь дэлхийн хамгийн гүнд орших ус бөгөөд хятадын хамгийн алслагдсан бүсэд байрладаг юм” гэж Хонконгийн хөрөнгийн биржийн сайтад мэдээлсэн байна. Continue reading
Монгол Улсын Засгийн Газраас 2011 оны 3 дугаар сарын 31-ний өдөр “Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн нийт хувьцааны 10 хувийг Монгол улсын бүх иргэдэд эзэмшүүлэхээр түүхэн шийдвэр гаргасан билээ.
“Ремикон” ХК 2010 онд нэгж хувьцаанд 1.6 төгрөгийн ногдол ашиг тараасныг “ҮЦТТТХТ” ХХК нь төвлөрсөн хадгаламж дахь 839 харилцагчийн дансанд 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдөр байршууллаа.