|
Оюутолгойн барилгын ажил эхэллээ.
|
 Оюу Толгой" ХХК-ийн зэс, алтны баяжуулах үйлдвэрийн барилгын ажил эхэллээ. Оюутолгойн олборлолтыг хоёр жилийн дараа 2013 онд хийж эхлэх бөгөөд мөн онд баяжуулах үйлдвэрийн барилгыг ашиглалтад оруулах юм байна. Уг баяжуулах үйлдвэр нь өдөрт 100,000 тонн хүдэр, жилд 450,000 тонн баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай байх аж. Уг үйлдвэрийг дэлхийн энэ чиглэлийн үйлдвэрүүд дотроо тэргүүлэгчдийн нэг байх болно гэж Оюутолгой компанийн удирдлага өчигдөр мэдэгдсэн байна.
|
|
|
|
|
Нийт харилцагчдын анхааралд
|
 “ҮЦТТТХТ” ХХК-ийн “Үнэт цаасны
төлбөр тооцоо мөнгөн хөрөнгийн журам”-д нэмэлт өөрчлөлт орж тус
компанийн ТУЗ-ийн 2010 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн хурлаар
баталгаажсан болно. Тухайлбал төвлөрсөн хадгаламжид мөнгөн хөрөнгийн
зарлагын гүйлгээ хийх хугацаа 9.00-10.30, 12.40-13.00, 14.00-15.30
цагийн хооронд болсныг мэдэгдье.
|
|
|
|
|
Дэлхийн эдийн засгийн байдал дахин сэргэх нь
|
 Дэлхийн эдийн засаг уналтаас гарч, тэлж эхлээд байна. Үйлдвэрлэлийн
өсөлт, бараа материаллын эргэлтэд орсон явдал, жижиглэнгийн худалдааны
тогтворжилт, орон сууцны зах зээлийн сэргэлт зэрэг олон хүчин зүйлс
дэлхийн эдийн засгийн сэргэлтэд эерэгээр нөлөөлсөн байна.
|
|
|
|
|
Монголын уул уурхай дэлхийн сонирхлыг татаж байна.
|
 Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 30-40 хувьд хийсэн геологи, хайгуулын судалгааны үр дүнд алт, зэс, коксжих нүүрс, уран, газрын тос, хар ба өнгөт металлын маш баялаг нөөцтэй болох нь тогтоогдож, эдүгээ стратегийн томоохон ордуудад нөөцийг тогтоох нарийвчилсан судалгаа, ашиглах бэлтгэл ажлууд эхэлж байна гэж тэрбээр дурдаад Өмнөговийн Ханбогд сумын нутаг дэвсгэрээс дэлхий дээрх ашиглаж эхлээгүй хамгийн том зэс-алтны ордыг илрүүлсэн байна.
|
|
|
|
|
2010 онд “ҮЦТТТХТ” ХХК-иар дараах ХК-иудын ногдол ашиг тараагдаж байна.
|
 “Үнэт Цаасны Төлбөр Тооцоо Төвлөрсөн Хадгаламжийн Төв” ХХК Төлбөр Тооцоо Эрсдлийн Удирдлагын Алба
|
|
|
|
|
“ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ” СЭТГҮҮЛИЙН ШИНЭ ДУГААР ХУДАЛДААНД ГАРЛАА.
|
 Монголын үнэт цаасны зах зээлийн төв хэвлэл болох “Хөрөнгийн зах зээл” сэтгүүлийн шинэ дугаар уншигч та бүхний гар дээр очлоо. Энэ удаагийн дугаарын зочноор “Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Гандулам оролцож тус байгууллагын үйл ажиллагааны талаар болон хөрөнгийн зах зээл хөгжлийн талаарх өөрийн байр сууриа илэрхийлсэн байна.
|
|
|
|
|
Тавантолгойн хөрөнгө оруулалт намар шийдэгдэх нь
|
 УИХ-ын хаврын ээлжит чуулганы хаалттай холбогдуулан УИХ-ын дэд
дарга Н.Энхболд, гишүүн Н.Ганбямба нар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл
хийлээ. Энэ оны хаврын нэгдсэн чуулган дөрөвдүгээр сарын 5-аас эхлэн
хуралдаж, нийт 128 хууль, УИХ-ын тогтоол баталсан байна.
|
|
|
|
|
“Фронтиер” ХХК-ийн брокер, дилер, андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгах тухай
|
 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6.1.3,
Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10.1.5, Үнэт
цаасны зах зээлийн тухай хуулийн 34.1.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн
Санхүүгийн зохицуулах хорооноос ТОГТООХ нь:
|
|
|
|
|
Эрхэм хүндэт харилцагч иргэд аж ахуй нэгж та бүхэндээ Их Монгол улс байгуулагдсны 804 жил, Ардын хувьсгал ялсаны 89 жилийн ойн их баяр наадамын мэнд хүргэе.
|
 Сар асгарч хур тэгширсэн, найр хөгжиж, хуур уянгалсан Монгол наадам айсуй. Эх дэлхийд түүхээрээ гайхуулсан Их Монголын 804 жил, Ардын хувьсгал ялсаны 89 жилийн ойн их баяр наадамын мэнд хүргэе. Эр бяраараа эзэн нь байж, эрмэг хурдаараа эрэлхэг нь байж, эрхий мэргэнээрээ түрүүнд нь байж, дэлгэр зуны налгар талдаа дэнж хотойтол сайхан наадаарай.
|
|
|
|
|
“Чацаргана” ХК-ийн оноосон нэрийг үнэт цаасны бүртгэлд өөрчлөн бүртгэх тухай
|
 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 23.1,
Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 6.1.2, Улсын бүртгэлийн ерөнхий
газрын бүртгэлийг тус тус үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооноос
ТОГТООХ нь:
|
|
|
|
|