Ням, 9/5/2010
Үндсэн цэс
Skip Navigation Links
Компанийн танилцуулгаExpand Компанийн танилцуулга
Үзүүлэх үйлчилгээExpand Үзүүлэх үйлчилгээ
Үйл ажиллагааExpand Үйл ажиллагаа
Зах зээлд оролцогчидExpand Зах зээлд оролцогчид
Холбогдох хууль тогтоомжExpand Холбогдох хууль тогтоомж
ХК-иудын төвлөрлийн судалгааExpand ХК-иудын төвлөрлийн судалгаа
Санал асуулга
Та хөрөнгийн зах зээлийг хэр сайн мэдэх вэ?

Бусад...
Статистик
Та манай

дахь зочин
Хайх түлхүүр үг:
2009 онд "ҮЦТТТХТ" ХХК-иар тараагдаж буй ногдол ашиг: АПУ - 10 төг, Тахь Ко - 45 төг, Монголын цахилгаан холбоо - 82 төг, НИК - 30 төг, Атар өргөө - 200 төг, Зоос банк - 20.6 төг, Спирт бал бурам - 50 төг, Баягол ЗБ - 340 төг, Байгууламж - 100 төг, Чандмань тал - 60 төг, Тулга - 20 төг, БиДиСек - 5 төг, Женко тур бюро - 1 төг
Үйл ажиллагаа-->Мэдээ мэдээлэл
ACG 13 дугаар чуулга уулзалтанд амжилттай оролцов.
    2009 оны 10-р сарын 8-наас 10-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын нийслэл Ханой хотноо Ази Номхон Далайн Бүсийн Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төвүүдийн Группын 13-р Чуулга уулзалт болж “ҮЦТТТХТ” ХХК-ийн төлөөлөгчид амжилттай оролцоод ирлээ. Чуулга  уулзалтанд 19 орны Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламж, Хөрөнгийн Биржүүдийн төлөөлөгчид болон дэлхийн санхүүгийн томоохон байгууллагууд болох Broadridge, HSBC Bank, ANNA, Asian Development Bank, SSI Investment Bank, SWIFT зэрэг байгууллагуудыг төлөөлсөн нийт 89 бие төлөөлөгчид оролцсон чуулга уулзалт  боллоо.

    Чуулга уулзалтаар үнэт цаасны Хил дамнасан арилжааг гишүүн орон бүхэнд нэвтрүүлэх, хил дамнасан арилжааны үр дүнд гарсан үнэт цаасны төлбөр тооцоог түргэн шуурхай, эрсдэлгүй гүйцэтгэх асуудлыг хөндөн ярилцлаа.

    Дээрх арилжааг байгуулахад оролцогч орон бүрийн үнэт цаасыг олон улсад тодорхойлон коджуулж, олон улсын стандартад нийцүүлэх шаардлагатай ба үүний тулд Олон Улсын Стандартын байгууллагаас үнэт цаасанд зориулан гаргасан ISO 6166 стандартын дагуу өөрийн бүс нутгийн стандартын байгууллагаар дамжуулан ISIN дугаараар үнэт цаасаа бүртгэн кодлож арилжаанд оруулах нь эхний ээлжинд хийгдэх хамгийн чухал алхам гэдгийг Association of National Numbering Agencies (ANNA)-н төлөөлөгчид цохон тэмдэглэлээ.

    Мөн чуулга уулзалтын үеэр манай компани нь Солонгосын Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төвтэй мэдээлэл, туршлага солилцох, үнэт цаасны шинэ үйлчилгээ бүтээгдэхүүн нэвтрүүлэх тал дээр хамтран ажиллахаар ярилцаж, Харилцан Ойлголцлын Санамж Бичигт гарын үсэг зурахаар тохиролцоонд хүрлээ.


бичсэн:Admin  огноо:11/9/2009 10:18:10 PM
буцах Хэвлэх хувилбар