
Монголын үнэт цаасны зах зээлийн төв хэвлэл
болох “Хөрөнгийн зах зээл” сэтгүүлийн шинэ дугаар уншигч та бүхний гар
дээр очлоо. Энэ удаагийн дугаарын зочноор “Үнэт цаасны төлбөр тооцоо
төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Гандулам
оролцож тус байгууллагын үйл ажиллагааны талаар болон хөрөнгийн зах
зээл хөгжлийн талаарх өөрийн байр сууриа илэрхийлсэн байна.
Мөн мэргэжилтний буландаа Үнэт цаасны зах зээлийн талаар эрдмийн
зэрэг хамгаалсан “отгон” судлаачдын нэг болох ХҮДС-ийн багш
Б.Лхагвасүрэнгийн “Капитал хөрөнгийн үнэлгээний загварт тулгуурлан
монгол улсын үнэт цаасны зах зээлийн шулуун SMLMNG -г тодорхойлох
боломж” сэдэвт судалгааны ажлыг нийтэллээ.
Түүнчлэн Тавантолгойн орд газрыг эдийн засгийн эргэлтэнд
оруулахтай холбогдуулан сүүлийн үед хүмүүсийн сонирхож буй сэдэв болох
ашигт малтмалын ордууд дээр хэрхэн Хувьцаат Компани байгуулах талаар
нарийвчилсан зөвлөмжийг “Таны мэдлэгийн санд” булангаараа дамжуулан та
бүхэнд хүргэж байна. Мөн Хувьцаат Компанийн удирдах ажилтнууддаа
зориулан байгууллагын менежментийг хэрхэн сайжруулах талаар зөвлөгөө
гэх мэт сонирхолтой мэдээллүүдийг Та бүхэн “Хөрөнгийн зах зээл”
сэтгүүлийн 7-р сарын дугаараас уншаарай.
www.mse.mn