
Дэлхийн эдийн засаг уналтаас гарч, тэлж эхлээд байна. Үйлдвэрлэлийн өсөлт, бараа материаллын эргэлтэд орсон явдал, жижиглэнгийн худалдааны тогтворжилт, орон сууцны зах зээлийн сэргэлт зэрэг олон хүчин зүйлс дэлхийн эдийн засгийн сэргэлтэд эерэгээр нөлөөлсөн байна.
Энэ эерэг хүчин зүйлүүд бий болоход өндөр хөгжилтэй болон хөгжиж буй орнуудын эрэлтийг нэмэгдүүлэх болон дэлхийн хямралын айдсыг арилгахад чиглэгдсэн оновчтой төрийн бодлого гол нөлөө үзүүлсэн байна.
Өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлаас энэ оны мөн үед ДНБ хоёр хувиар өсөх хандлагатай байгаа ба хүлээгдэж буй гүйцэтгэлээр инфляци хоёр хувь болно хэмээн албаныхан үзэж байна. Өндөр хөгжилтэй Япон, Герман зэрэг орнуудын эдийн засаг энэ оны хоёрдугаар улирлаас өсөлт нь эхэлсэн байна.
Дэлхийн хамгийн том гэгдэх АНУ-ын эдийн засаг ч гуравдугаар улирлаас эхлэн өсч эхэлжээ. Тус улсын Худалдааны танхимийн хүлээгдэж буй гүйцэтгэлээр өнгөрсөн оны эдийн засгийн өсөлт 3.5 хувь байх төлөвтэй байгаа ба энэ нь төлөвлөгдсөн байсан 3.3 хувийн өсөлтөөс сайжирсан байгаа юм. Бусад өндөр хөгжилтэй орнуудын эдийн засаг энэ жил маш удаан хурдацтайгаар тэлэх хандлагатай байна. Өнгөрсөн жил хумигдсан эдийн засаг энэ онд 1.25 хувиар өсөх төлөвтэй байна.
Энэ онд хөгжиж буй орнуудын ДНБ-ий өсөлт таван хувьтай болох ба үүнд нөлөөлж байгаа орнууд нь Хятад, Энэтхэг болон бусад хөгжиж буй орон аж.