Мягмар, 9/7/2010
Үндсэн цэс
Skip Navigation Links
Компанийн танилцуулгаExpand Компанийн танилцуулга
Үзүүлэх үйлчилгээExpand Үзүүлэх үйлчилгээ
Үйл ажиллагааExpand Үйл ажиллагаа
Зах зээлд оролцогчидExpand Зах зээлд оролцогчид
Холбогдох хууль тогтоомжExpand Холбогдох хууль тогтоомж
ХК-иудын төвлөрлийн судалгааExpand ХК-иудын төвлөрлийн судалгаа
Санал асуулга
Та хөрөнгийн зах зээлийг хэр сайн мэдэх вэ?

Бусад...
Статистик
Та манай

дахь зочин
Хайх түлхүүр үг:
2009 онд "ҮЦТТТХТ" ХХК-иар тараагдаж буй ногдол ашиг: АПУ - 10 төг, Тахь Ко - 45 төг, Монголын цахилгаан холбоо - 82 төг, НИК - 30 төг, Атар өргөө - 200 төг, Зоос банк - 20.6 төг, Спирт бал бурам - 50 төг, Баягол ЗБ - 340 төг, Байгууламж - 100 төг, Чандмань тал - 60 төг, Тулга - 20 төг, БиДиСек - 5 төг, Женко тур бюро - 1 төг
Үйл ажиллагаа-->Хадгаламж
Yнэт цаасны зах зээлд хэрхэн хєл тавих вэ
    Ерээд он. Хоёр євгєн хоорондоо яръж байна гэнэ. -Манай улс хєрєнгийн биржтэй болсон гэнэ. Байшин л зараад байдаг газар юм байх аа. -Улсын эд хєрєнгийг чинь тэгээд яаж зардаг юм бол? -Мэдэхгvй. 16 жилийн ємнє хvмvvсийн дунд хєрєнгийн зах зээлийн ойлголт ийм л байлаа. Тэгвэл єнгєрсєн онд Монголын хєрєнгийн бирж 103 тэрбум тєгрєгийн арилжаа хийжээ. Гэхдээ энэ арилжаанд ихэвчлэн арилжааны банкууд идэвхитэй оролцож иргэдийн хувьд хєрєнгийн биржийн арилжаа холуур єнгєрчээ. Тэгэхээр хувь хvмvvс хєрєнгийн биржийн арилжаанд хэрхэн оролцох вэ. Маш энгийн. Та ямар нэгэн брокер диллерийн компанид хандан, арилжаанд оролцох мєнгєє байршуулах хувийн данс нээлгэхэд л хангалттай. Та хувийн данстай болсоноор хєрєнгийн биржийн арилжаанд оролцож бонд, vнэт цаас, хувьцаа худалдаж авах боломжтой боллоо. Харин таны оролцох гэж байгаа арилжаа хэр хэмжээнихй ашиг єгнє гэдгийг та яаж таамаглаж байна вэ. Тэгэхээр та єєрийнхєє vнэт цаасны зах зээлийн мэдлэг дээр нэмээд хувьцаа нь арилжаалагдах гэж байгаа компаниудын талаарх таны мэдлэг маш сайн байх шаардлагатай. Та хэр зэрэг сайн мэдээлэлтэй байна. Тэр хэрээр сонголтоо зєв хийнэ. Нью-Йоркын Хєрєнгийн бирж дээр нэгэн ундааны vйлдвэрлэл эрхэлдэг компани хувьцаагаа борлуулж эхэлжээ. Гэтэл ундааны зах зээлийн ганц хувийг эзэлж чадаагvй хэрнээ, хамгийн том хєрєнгийн биржийг сонгосон ундаа vйлдвэрлэгч компанийн хувьцааг хэн ч худалдаж авсангvй. Хувьцааны vнэ єдрєєр биш цагаар буурсаар. Худалдан авагч байхгvй байсаар байлаа. Харин арилжаа эхэлсэнээс хойш долоо хоногийн дараа єнчин хvvхдийн асрах газрын багш эмэгтэй 30 центийн vнэтэй 300 мянган хувьцаа худалдаж авчээ. Сарын дараа энэ эмэгтэй саятан болсон гэдэг. Тухайн vедээ хэн ч тоож vнэлээгvй єнєєх хувьцааны нэг ширхэг нь жилийн дараа зургаан оронтой тоогоор хэмжигдэж байжээ. Энэ бол "Коко Кола" компанийн хувьцаа байжээ. Таван жилийн ємнє Их дэлгvvрийн хувьцаа Монголын Хєрєнгийн биржээр борлуулагдаж эхэлсэн боловч тухайн vед худалдан авагч байхгvйн улмаас арилжаа хойшилж байв. Барилга байгууламжийн хувьд хуучирч муудсан ч гэлээ хотын нэгдvгээр бvст буюу хамгийн ашигтай байршилтай, хотын ганц том дэлгvvрийн хувьцааг худалдаж авах хvн олдохгvй байсан гэдгийг одоо санахад итгэхэд бэрх. Тэгвэл зєв сонголтыг "Номин" Холдинг хийсэн. Тэгэхээр та одоо хувьцаа худалдаж авах нь ашигтай гэдгийг ойлгосрн байх. Харин одоо Хєрєнгийн биржийн утгагvй гэмээр тоог єєрт ашигтай мэдээлэл болгох гээд vзье. Хєрєнгийн биржийн тухайн єдрийн ханшаас хамгийн их єсєлттэйг сонгоё. Учир нь энэ ханш єсч байна гэдэг зах зээл дээр амжилттай яваа гэдгийг батлах баталгаа болж байгаа бєгєєд хувьцааны єсєлт нь таны ашиг юм. Одоогоор Монголын Хєрєнгийн биржид 384 хувьцаат компани бvртгэлтэй байна. Эдгээр компаниудын зах зээл дээр явуулж байгаа vйл ажиллагааны цар хvрээнээс хамааран шилдэг 20 аж ахуйн нэгжийг зарладаг бєгєєд энэ топ 20 аж ахуйн нэгжийн єсєлт, бууралт зах зээлийн хандлагыг тодорхойлж байдаг юм. Монголын Хєрєнгийн биржийн арилжааны багагvй хэсгийг бонд эзэлдэг. Тэгвэл бондын хvv арилжааны банкнуудын зээлийн хvvнээс бага хадгаламжийн хvvнээс єндєр зарлагддаг. Тэгэхээр та банкинд хадгаламжтай бол арай єндєр хvvг сонгоё гэвэл бондын арилжаанд оролцож болно. Єнгєрсєн онд 10 компанийн 11 бонд арилжаалагдсаны тав нь барилгын компанийн бонд байжээ.
бичсэн:Admin  огноо:3/9/2008 10:28:56 AM
буцах Хэвлэх хувилбар