Мягмар, 9/7/2010
Үндсэн цэс
Skip Navigation Links
Компанийн танилцуулгаExpand Компанийн танилцуулга
Үзүүлэх үйлчилгээExpand Үзүүлэх үйлчилгээ
Үйл ажиллагааExpand Үйл ажиллагаа
Зах зээлд оролцогчидExpand Зах зээлд оролцогчид
Холбогдох хууль тогтоомжExpand Холбогдох хууль тогтоомж
ХК-иудын төвлөрлийн судалгааExpand ХК-иудын төвлөрлийн судалгаа
Санал асуулга
Та хөрөнгийн зах зээлийг хэр сайн мэдэх вэ?

Бусад...
Статистик
Та манай

дахь зочин
Хайх түлхүүр үг:
2009 онд "ҮЦТТТХТ" ХХК-иар тараагдаж буй ногдол ашиг: АПУ - 10 төг, Тахь Ко - 45 төг, Монголын цахилгаан холбоо - 82 төг, НИК - 30 төг, Атар өргөө - 200 төг, Зоос банк - 20.6 төг, Спирт бал бурам - 50 төг, Баягол ЗБ - 340 төг, Байгууламж - 100 төг, Чандмань тал - 60 төг, Тулга - 20 төг, БиДиСек - 5 төг, Женко тур бюро - 1 төг
Компанийн танилцуулга-->Танилцуулга
Компанийн танилцуулга

Эрхэм зорилго

“ҮЦТТТХТ” ХХК нь үнэт цаасны төлбөр тооцоо хадгаламжийн үйлчилгээг шударга шуурхай явуулах, олон улсын стандартад нийцүүлэх, боловсронгуй болгох, оновчтой тогтолцоог бий болгох, үнэт цаасны зах зээлд оролцогчдын хадгалагдаж буй үнэт цаасны бүрэн бүтэн байдлыг найдвартай хадгалж, харилцагчдыг үнэн зөв мэдээллээр хангахад оршино.

Танилцуулга
Монгол улсын Засгийн Газраас хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх бодлогын хүрээнд 2003 онд Монголын Хөрөнгийн Биржийн бүтцээс Төлбөр Тооцоо Хадгаламжийн Албыг тусгаарлан 100%-ийн төрийн өмчит ХХК болон өөрчлөн зохион байгуулсан. 2003, 2007, 2010 онуудад Үнэт цаасны төлбөр тооцоо болон үнэт цаасны хадгаламжийн үйл ажиллагааг хавсран эрхлэх тусгай зөвшөөрлийг Санхүүгийн Зохицуулах Хорооноос тус тус авсан.

Компанийн үндсэн үйл ажиллагаа нь үнэт цаасны арилжааны дүнд үүссэн төлбөрийг тодорхойлж, төлбөр тооцоо хийх үйлчилгээг гэрээний үндсэн дээр эрхлэн гүйцэтгэх, үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрх болон уг эрх бусдад шилжсэнийг бүртгэх, үнэт цаас хадгалах үйлчилгээ үзүүлэх явдал юм.

Компанийн эрх барих дээд байгууллага нь Төрийн Өмчийн Хороо бөгөөд Төрийн Өмчийн Хорооноос томилогдсон 5 хүний бүрэлдхүүнтэй Төлөөлөн Удирдах Зөвлөл болон 3 гишүүнтэй Хянан Шалгах Зөвлөл ажилладаг.

Компанийн бүтцийн хувьд Төлбөр тооцоо эрсдлийн удирдлагын, Хадгаламж өмчлөх эрх бүртгэлийн, Захиргаа санхүүгийн болон Олон нийттэй харилцах гэсэн 4 албaтай үйл ажиллагаагаа явуулж байна. Компанийн хяналтын тогтолцоог сайжруулах үүднээс дотоод хяналтын 3 мэргэжилтэнг ажиллуулж байгаа бөгөөд эдгээр нь байгууллагын үндсэн үйл ажиллагаанд хяналт тавих, харилцагч иргэд байгууллагын санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх үндсэн үүрэгтэй.

Бизнес үйл ажиллагаа

2010 оны эхний хагас жилийн байдлаар 7 ХК-ний 249,6 сая төгрөгийн ногдол ашгийг 7273 харилцагчдийн  дансанд байршуулсан. Мөн “Монголын Хөрөнгийн Бирж” ХК–ийн гишүүн 43 Брокер Дилерийн Компани, 70 ХК-тай гэрээ байгуулан хамтран ажиллаж нийт хот, хөдөө орон нутгийн 15 мянга шахам харилцагчдaд үйлчилгээ үзүүлсэн. 1999 оноос эхлэн төвлөрсөн хадгаламжийн дансаар дамжуулан нийтдээ 172 шахам харилцагчийн дансанд 600 гаруй сая төгрөгийн ногдол ашиг тараан давхардсан тоогоор 1,7 сая харилцагчдад хүрч үйлчилэн Монгол улсын хөрөнгийн зах зээлд томоохон хувь нэмэр оруулан ажиллаж байна.


бичсэн:Admin  огноо:8/4/2010 10:40:44 PM
буцах Хэвлэх хувилбар