Ням, 9/5/2010
Үндсэн цэс
Skip Navigation Links
Компанийн танилцуулгаExpand Компанийн танилцуулга
Үзүүлэх үйлчилгээExpand Үзүүлэх үйлчилгээ
Үйл ажиллагааExpand Үйл ажиллагаа
Зах зээлд оролцогчидExpand Зах зээлд оролцогчид
Холбогдох хууль тогтоомжExpand Холбогдох хууль тогтоомж
ХК-иудын төвлөрлийн судалгааExpand ХК-иудын төвлөрлийн судалгаа
Санал асуулга
Та хөрөнгийн зах зээлийг хэр сайн мэдэх вэ?

Бусад...
Статистик
Та манай

дахь зочин
Хайх түлхүүр үг:
2009 онд "ҮЦТТТХТ" ХХК-иар тараагдаж буй ногдол ашиг: АПУ - 10 төг, Тахь Ко - 45 төг, Монголын цахилгаан холбоо - 82 төг, НИК - 30 төг, Атар өргөө - 200 төг, Зоос банк - 20.6 төг, Спирт бал бурам - 50 төг, Баягол ЗБ - 340 төг, Байгууламж - 100 төг, Чандмань тал - 60 төг, Тулга - 20 төг, БиДиСек - 5 төг, Женко тур бюро - 1 төг
Компанийн танилцуулга-->Бүтэц
Компанийн бүтэц зохион байгуулалт


Төлбөр тооцоо эрсдлийн удирдлагын алба:
• Үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагын арилжааны баталгаажсан хэлцлийг үндэслэн төлбөрийг тодорхойлох
• БДК болон харилцагчаас ирүүлсэн анхан шатны баримтыг хүлээн авч, төвлөрсөн хадгаламж дахь харилцагчдын мөнгөн хөрөнгийн гүйлгээний төлбөр тооцоог хийх
• Төлбөр тооцоотой холбоотой шимтгэл, хураамжийг тооцох
• Төлбөр тооцоо, хадгаламжийн үйл ажиллагаанд учирч болох аливаа эрсдлийг тооцоолон журам боловсруулж үйл ажиллагаанд мөрдөх
• ХК-тай байгуулсан гэрээний дагуу төвлөрсөн хадгаламжийн дансанд хувьцаа эзэмшигчдийн ногдол ашиг, ногдол хувь байршуулах, холбогдох тооцоо судалгаа гарган шаардлагатай мэдээллээр хангах зэрэг үйлчилгээ үзүүлэн ажилладаг.

Хадгаламж өмчлөх эрх бүртгэлийн алба:
• Үнэт цаас гаргагчийн эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн үнэт цаасыг гэрээний үндсэн дээр төвлөрсөн хадгаламжид хадгалах
• Үнэт цаас эзэмшигчдийн бүртгэлийг хөтлөх
• Үнэт цаасыг найдвартай хадгалах, мэдээллийн нууцлалыг хангах
• Төвлөрсөн хадгаламж дахь эзэмшигчдийн дансыг холбогдох дагуу нээх болон хаах
• Өмчлөх эрхийн гүйлгээ хийх
    -  Арилжаа эрхлэх байгууллагаас ирүүлсэн арилжааны баталгаажсан хэлцэл
    - Өв залгамжлалын гэрчилгээ
    - Гэрээслэл
    - Өмчлөх эрхийг бэлэглэсэн тухай батламж
    - Үнэт цаасаар гэрчлэгдэх өмчлөх эрхээх үүргийн гүйцэтгэл хангахыг зөвшөөрсөн тухай батламж зэрэг болно.

Олон Нийттэй Харилцах Алба:
• Иргэд харилцагчдад хөрөнгийн зах зээлийн талаар болон компанийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй зөвлөгөө өгөх
• Төвлөрсөн хадгаламж дах харилцагчийн дансны тухай мэдээллийг хүргэх
• Хөдөө орон нутгийн харилцагчдад хүрч үйлчилгээ үзүүлэх
• Хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр компанийн үйл ажиллагааг сурталчлах
• Компанийн вэб сайтыг хариуцан мэдээ мэдээллээр тогтмол хангах
• Гадаад дотоод сургалт семинарыг хариуцан ажиллах
• Гадаадын зочид төлөөлөгчдийг хүлээн авах, компанийн гадаад харилцааг өргөжүүлэх
• Маркетингийн бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх

Захиргаа Санхүүгийн Алба:
• Байгууллагын дотоод үйл ажиллагааг зохион байгуулах,
• Байгууллагын удирдлага санхүү, нягтлан бодох бүртгэл, аж ахуйн үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах
• Байгууллагын дотоод үйл ажиллагаатай холбоотой заавар журам, хууль эрх зүйн зөвлөмжүүдийг боловсруулж мөрдүүлэх
• Компанийн хүний нөөцийн асуудлыг хэрэгжүүлэх
• Дотоод сүлжээ, програм хангамж, техник тоног төхөөрөмжийн найдвартай хэвийн үйл ажиллагааг ханган ажиллах, засвар үйлчилгээ хийх үндсэн чиг үүрэгтэй

Дотоод хяналт:
• Гүйцэтгэх захирлын шууд удирдлаган доор компанийн бүх шатанд хяналт тавьж шалгалт хийх
• Харилцагчдын өргөдлийг хүлээн авах

бичсэн:Admin  огноо:10/22/2009 8:45:57 PM
буцах Хэвлэх хувилбар