Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжинд данс нээлгэхдээ:
Хэрэв та Хөрөнгө Оруулалтын Эрхийн Бичиг /ХОЭБ/-ээр /1991-1994 онд
ЗГ-аас олгосон 7000 төгрөгийн үнэ бүхий/ хувьцааг эзэмшдэг бол өөрийн
анх бүртгүүлсэн Брокер Диллерийн Компанид очиж дансаа нээлгэнэ.
Хэрэв та /иргэн, ААН/ шинээр данс нээлгэх бол Монголын Хөрөнгийн
Биржийн гишүүн Брокер Диллерийн Компаниудаас өөрийн хүсэлтээр сонголтоо
хийж болно. ХОЭБ- ээр данс нээлгэсэн хувьцаа эзэмшигч хүсвэл БДК-иудаас
сонголтоо хийн холболтын данс нээлгэн үйлчлүүлж болно.
БДК-д данс нээлгэснээр Та үнэт цаасны арилжаанд оролцох эрх нээгдэх
ба Хувьцаат Компани нь ноогдол ашигаа “ҮЦТТТХТ” ХХК-иар дамжуулан
тараасан тохиолдолд дансанд тань шууд орох боломжтой болно.
Данс нээлгэхийн тулд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
1. Иргэний үнэмлэх, улсын бүртгэлд бүртгүүлсэн гэрчилгээний хуулбар
2. ААН болон эрх бүхий албан тушаалтны хүсэлт, албан тоот
3.
Данс дахь хөрөнгийг захиран зарцуулах эрх бүхий этгээд, албан тушаалтны
овог нэр, төлбөр тооцооны баримтанд зурах гарын үсгийн маягт
4. Тамга, тэмдгийн дардас
Та манай төвийн дараах банкууд дахь харилцах дансанд мөнгөө байршуулах боломжтой.
| Харилцагч банк | Дансны дугаар |
| Монгол Банк | 3401000100 |
| Зоос Банк 100 | 2400120262 |
| Зоос Банк 101 | 2401091943 |
| Голомт Банк | 1102017223 |
| Монгол шуудан Банк /төв/ | 10000018669 |
| УБ хотын Банк /валютын данс/ | 2612009186 |