Ням, 9/5/2010
Үндсэн цэс
Skip Navigation Links
Компанийн танилцуулгаExpand Компанийн танилцуулга
Үзүүлэх үйлчилгээExpand Үзүүлэх үйлчилгээ
Үйл ажиллагааExpand Үйл ажиллагаа
Зах зээлд оролцогчидExpand Зах зээлд оролцогчид
Холбогдох хууль тогтоомжExpand Холбогдох хууль тогтоомж
ХК-иудын төвлөрлийн судалгааExpand ХК-иудын төвлөрлийн судалгаа
Санал асуулга
Та хөрөнгийн зах зээлийг хэр сайн мэдэх вэ?

Бусад...
Статистик
Та манай

дахь зочин
Хайх түлхүүр үг:
2009 онд "ҮЦТТТХТ" ХХК-иар тараагдаж буй ногдол ашиг: АПУ - 10 төг, Тахь Ко - 45 төг, Монголын цахилгаан холбоо - 82 төг, НИК - 30 төг, Атар өргөө - 200 төг, Зоос банк - 20.6 төг, Спирт бал бурам - 50 төг, Баягол ЗБ - 340 төг, Байгууламж - 100 төг, Чандмань тал - 60 төг, Тулга - 20 төг, БиДиСек - 5 төг, Женко тур бюро - 1 төг
Зах зээлд оролцогчид-->Арилжаа эрхлэх байгууллага-->Монголын Хөрөнгийн Бирж
Монголын Хөрөнгийн Бирж
Монголын Хөрөнгийн Бирж

    Монгол улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтийн тvvхэн vе шатанд Монгол улсын Засгийн газрын 1991 оны 01 дvгээр сарын 18-ны өдрийн 13 тоот тогтоолоор улсын өмч хувьчлалын ажлыг эхлvvлэх, цаашид vнэт цаасны зах зээлийг хөгжvvлэх зорилгоор Монголын хөрөнгийн биржийг vvсгэн байгуулсан.

    Засгийн газрийн өмч хувьчлалын бодлогын хvрээнд 1992-1995 онуудад нийт 475 улсын vйлдвэрийн газрыг хувьцаат компанийн хэлбэрт шилжvvлэн, тэдгээрийн нийт 8.2 тэрбум төгрөгийн vнэлгээ бvхий 96.1 сая ширхэг хувьцааг МХБ-ээр дамжуулан иргэдэд ХОЭБ-ээр эзэмшvvлэн 1995 оноос бэлэн мөнгөний арилжаа буюу vнэт цаасны хоёрдогч зах зээлийг эхлvvлсэн.

    Yнэт цаасны анхны хууль 1994 онд батлагдсанаар Yнэт Цаасны Хороо байгуулагдаж, МХБ-ийн санхvvжилтээр vйл ажиллагаа явуулж байсан 29 брокерийн пvvсийг хувьчилж, Засгийн газрын 1995 оны 170 тоот тогтоолоор МХБ-ийн тvр дvрмийг шинэчлэн баталсанаар МХБ нь зөвхөн vнэт цаас арилжих, тvvнтэй холбоотой ажил vйлчилгээ эрхлэх зорилго бvхий төрийн өмчийн, ашгийн төлөө бус хуулийн этгээдийн статустай болсон юм.

    Харин 2002 онд “Yнэт цаасны зах зээлийн тухай хууль” шинэчлэгдэн батлагдаж, Засгийн газрын 2003 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 72 тоот тогтоолоор Монголын хөрөнгийн биржийг vнэт цаасны арилжаа болон хуулиар хориглоогvй бусад ажил, vйлчилгээ эрхлэх төрийн өмчит хувьцаат компани болгон өөрчлөн зохион байгуулсан байна.

    МХБ-ийн vйл ажиллагааны vндсэн чиг vvрэг нь хувьцаат компаниудын vнэт цаасыг тодорхой шалгуурын дагуу бvртгэн авч ангилал тогтоох, техник программ хангамжийн найдвартай байдлыг хангасны vндсэн дээр vнэт цаасны арилжааны бэлэн байдлыг хангах, арилжааг ил тод, шударга явуулж, олон нийтийг vнэт цаасны арилжааны мэдээ, мэдээллээр хангаж, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах явдал юм.

    1999 оноос шилдэг 75 хувьцаат компанийн хувьцаанаас бvрдсэн ТОП-75 индексийг тооцож эхэлсэн бөгөөд 2003 оноос сагсад орох компанийн тоог цөөрvvлж, ТОП-20 индекс тооцох болсон.





Монголын Хөрөнгийн Бирж


бичсэн:Admin  огноо:11/26/2009 7:22:39 PM
буцах Хэвлэх хувилбар