Торонтогийн биржид бүртгэлтэй компанийн Монголд гаргах хувьцаа болон хувийн хөрөнгө оруулалтын хоёр санг бүртгэв

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан 2018.05.23-нд боллоо.

Хуралдаанаар, Канад Улсад 2000 онд үүсгэн байгуулагдсан, Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн” (ERD.TSX)-ийн нийт хувьцааны 10 хувьтай тэнцэх хувьцааг Монгол Улсад гаргах асуудлыг хэлэлцэн дэмжиж, нэг бүр нь 640 /зургаан зуун дөч/ төгрөгийн үнэ бүхий нийт 4,000,000 /дөрвөн сая/ ширхэг энгийн хувьцааг үнэт цаасны бүртгэлд бүртгэхээр боллоо. Энэ нь гадаад улсын арилжаа эрхлэгч байгууллагад бүртгэлтэй компанийг Монгол Улсад давхар бүртгэж буй анхны тохиолдол болж байна. Дэлхийн тэргүүлэгч биржүүдэд бүртгэлтэй компаниудын хувьцаа Монголын хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн болон орж ирснээр үнэт цаасны салбарын идэвхи, иргэд, хөрөнгө оруулагчдын зах зээлд оролцох сонирхлыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

“Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн” компани Онтариогийн Үнэт цаасны зохицуулах хорооны шийдвэрээр 2005 оноос Торонтогийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалж байна. Одоогийн байдлаар хайгуулын дөрөв, ашиглалтын нэг тусгай зөвшөөрөлтэйгөөр Монгол Улсад уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг тус компани шинээр гаргаж буй хувьцаагаараа татан төвлөрүүлэх хөрөнгийг энэ онд хийх хайгуулын өрөмдлөгийн ажил мөн Монгол Улс дахь төслүүдийн эрдэс баялгийн нөөц тогтоох, техникийн судалгаа хийх ажлуудад зарцуулахаар төлөвлөсөн байна.

Мөн хуралдаанаар, “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК-ийн үүсгэн байгуулж буй “Үндэсний стратегийн хөрөнгө оруулалт”, “Силк рөүд Ассет Менежмент ҮЦК” ХХК-ийн үүсгэн байгуулж буй “Кинг Фанд” хувийн хөрөнгө оруулалтын сангуудын баримт бичгийг бүртгэлээ.

“Үндэсний стратегийн хөрөнгө оруулалт” сан нь нэг бүр нь 1,000,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 500,000 ширхэг нэгж эрхээ хөрөнгө оруулагчид санал болгон 500 тэрбум төгрөгийн хөрөнгийг эхний нэг жилд татан төвлөрүүлэхээр сангийн дүрэм, хөрөнгө итгэмжлэн удирдах журмын төсөл болон бизнес төлөвлөгөөнд тусгажээ. Харин “Кинг Фанд” сан нэг бүр нь 1,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 1,000,000 ширхэг доорх төрлийн нэгж эрхтэй бөгөөд хөрөнгө оруулалтын бүсэд байгаа багцын компаниудын олон төрлийн хөрөнгийг идэвхтэй удирдан зохион байгуулах замаар урт хугацааны хөрөнгө оруулалт хийн ашигтай ажиллаж, нэгж эрх эзэмшигчдийн хөрөнгийн үнэ цэнийг өсгөж, тэдний ашиг сонирхлыг хангаж ажилласнаар ирэх таван жилд 21 тэрбум төгрөг болгохоор төлөвлөсөн байна.

1996 оноос түрээсийн үйл ажиллагаа явуулж буй “Монгол шир” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаас компанийнхаа хэлбэрийг өөрчилж, хязгаарлагдмал хариуцлагатай компани болгохоор шийдвэрлэсэн байна. Иймд тус компанийн  Хувьцаа эзэмшигчдийн хурал нэгэнт шийдвэр гаргасан тул нийтэд санал болгон гаргасан 275,360 ширхэг энгийн хувьцааг үнэт цаасны бүртгэлээс хаслаа. Хувьцааны нэг бүрийн үнийг 2,714 төгрөгөөр тогтоож, компанид өөрийн эзэмшлийн хувьцааг буцааж зарах боломжийг жижиг хувьцаа эзэмшигчдэд бүрдүүлэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болгов.

Түүнчлэн “Мөнх даатгал” ХХК, “Тэнгэр даатгал” ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 5.0 тэрбум төгрөгт хүргэн нэмэгдүүлснийг зөвшөөрч, бүртгэлд зохих өөрчлөлт оруулахаар боллоо. Ингэснээр Хорооноос тогтоосон доод хэмжээнд хувь нийлүүлсэн хөрөнгөө хүргэж нэмэгдүүлсэн ердийн даатгалын компанийн тоо долоо болж байна. Даатгалын компаниудын хувь нийлүүлсэн хөрөнгөө тогтоосон доод хэмжээнд хүргэж нэмэгдүүлэх хугацаа энэ оны 6 дугаар сарын 30-ны өдөр дуусна.

Өнөөдрийн хуралдаанаар, үнэт цаасны зах зээлд оролцогчид хөрөнгийн үнэлгээний үйлчилгээ үзүүлэх болон хууль зүйн зөвлөгөө өгөх хуулийн этгээдээр тус бүр нэг компанийг бүртгэж, 2 ХЗХ-нд хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг шинээр олгов. Мөн, 10 ХЗХ-ны тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж, 2 ББСБ-д банк бус санхүүгийн зээлийн, цахим төлбөр тооцоо мөнгөн гуйвуулгын болон төлбөр тооцооны хэрэгсэл гаргах тусгай зөвшөөрлүүдийг нэмж олголоо.

Санхүүгийн болон үйл ажиллагааны шаардлага хангаагүй “Их наран бүтээлч залуус” ХЗХ, “Гачуурт финанс” ХЗХ-ны хадгаламж, зээлийн, “Тус брокерс”, “Эй Эс Ай Би” ХХК-ийн даатгалын зуучлагчийн, “Өсөх капитал ББСБ”, “Майкро кредит инвестмент ББСБ”, “Их монгол инвестмент ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлүүдийг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, “Моветүгэдэр” ХЗХ, “Мандах хөгжилт” ХКХ, “Наран хас булаг” ХЗХ-ны хадгаламж, зээлийн, “Мэргэн санаа ҮЦК”, “Таван богд ҮЦК”, “Тулгатчандмань баян ҮЦК” ХХК-ийн дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов.

Эх сурвалж: www.frc.mn

Цааш унших

Шинээр гаргах хувьцаа, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг бүртгэж, арилжаанд байгаа хувьцааг хуваалаа

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан 2018.05.04 өдөр боллоо.

Хуралдаанаар нийт 25 асуудал хэлэлцсэний дотор “Монгол Базальт” хаалттай ХК нь нээлттэй хувьцаат компани болон өөрчлөн зохион байгуулагдсантай холбогдуулан тус компанийн нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 56.4 сая ширхэг энгийн хувьцааг үнэт цаасны бүртгэлд бүртгэж, тогтоол гаргалаа. Үүний 30 хувь буюу 16.9 сая ширхэг хувьцааг тус бүрийг 380 төгрөгийн тогтоосон үнээр нийтэд санал болгон худалдахыг “Монгол Базальт” ХК-д зөвшөөрөв. Гэхдээ нийтэд санал болгон худалдаалах хувьцааг зах зээлд 100 хувь арилжаалсан тохиолдолд үнэт цаасыг анхдагч зах зээлд нээлттэй худалдах ажиллагаа амжилттай болсонд тооцно. Иймд анхдагч зах зээлийн арилжааг хариуцлагатайгаар зохион байгуулахыг үнэт цаас гаргагч болон андеррайтингийн ба бусад үйлчилгээ үзүүлэгч нарт даалгалаа.

Орон сууцны санхүүжилтийн “МИК ОССК” ХХК-иас хүсэлт ирүүлсний дагуу шинээр байгуулагдсан “МИК актив арван тав” тусгай зориулалтын компанид хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах тусгай зөвшөөрөл олгон, тус компаний гаргаж буй 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий, 30 хүртэл жилийн хугацаатай, орон сууцны зээлээр баталгаажсан нийт 1,364,896 ширхэг баталгаат үнэт цаасыг бүртгэж, тогтоол гаргалаа. Тогтоолоор, баталгаат үнэт цаасаар баталгаажсан зээлийн багцад буй зээлдэгчдийг “Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам”-ын дагуу ипотекийн даатгалд бүрэн хамруулах, “Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хөрөнгийн багцыг тусгай тэмдэглэл хийх, бүртгэх тухай журам”-д заасны дагуу үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн байгууллага дахь барьцааны бүртгэлд бүртгүүлж, эргэн мэдэгдэх, анх бүртгүүлсэн барьцаа хөрөнгийн үнэлгээний нийлбэр дүн, хөрөнгөөр баталгаажсан баталгаат үнэт цаасны урт хугацаатай өглөгийн дүн, үндсэн болон хүүгийн төлбөр төлөлтийн талаарх мэдээллийг сар бүр тогтмол Хороонд ирүүлж байхыг “МИК ОССК” ХХК болон “МИК актив арван тав” тусгай зориулалтын компанид үүрэг болгов. Мөн, анхны үүрэг гүйцэтгүүлэгч болон үйлчилгээ үзүүлэгч банкинд хяналт тавьж, ипотекийн санхүүжилтийн эх үүсвэрийн зориулалт, ашиглалт, эргэн төлөлтөд тавьж буй хяналт шалгалтын тайлан, мэдээг Хороонд ирүүлж байх, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны санхүүжилтийн эх үүсвэрийн зардлыг төсөвт дарамт учруулахгүйгээр шийдвэрлэж, зах зээлийн зарчмаар хөгжүүлэх чиглэлд анхаарал хандуулж ажиллахыг Монголбанк болон Сангийн яаманд зөвлөлөө.

Түүнчлэн хуралдаанаар, “Хөвсгөл алтан дуулга” ХК-ийн нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 113,286 ширхэг хувьцааг нэг бүр нь 1,000 төгрөг болгон өөрчилж, улмаар уг хувьцааг 100 хувааж 11,328,600 ширхэг энгийн хувьцаа болголоо. Ингэснээр уг хувьцааны хөрвөх чадвар сайжирч, хоёрдогч зах зээлийн арилжааны эргэлт нэмэгдэх юм. Хувьцааны үнэд өөрчлөлт орууллах болон хувьцааг хуваахтай холбоотой ажиллагааг ажлын 10 өдөрт багтаан гүйцэтгэхийг Хорооны Үнэт цаасны газар, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК болон “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-д үүрэг болгов.

Цааш унших

“ҮЦТХТ” ХХК гишүүнчлэлээр элсэв

“Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв” ХХК нь 2016 оны 10 дугаар сарын 26-д  “Арилжаа Эрхлэгчдийн Холбоо” ӨЗБ, “Монголын Хөрөнгийн Бирж” ХХК, “Арилжааны Төлбөр Тооцоо” ХХК болон “Монголын Үнэт Цаасны Бирж” ХХК-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан билээ. Ингэснээр хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж буй мэргэжлийн оролцогч байгууллагуудын үр бүтээлт олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгийн зах зээлийг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Цааш унших

Мэссэжээр данс, “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн хувьцаа эзэмшлийн мэдээллээ авах боломжтой боллоо.

– “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн хувьцаа эзэмшлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж харна уу.
– Үнэт Цаасны Компаниудын хаяг байршлын талаар мэдээллийг ЭНД дарж харна уу.
– Цахим хуудсаар “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн хувьцаа эзэмшлийн талаар мэдээлэл авах бол ЭНД дарж харна уу.

web

Цааш унших

“АПУ” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн анхааралд

0b7e37d64ced09f1bigАПУ ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 11:00 цагт Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Хан-Уул дүүргийн Соёлын ордонд болох тул хувьцаа эзэмшигчид Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Үүнд:

  • АПУ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийг бүрэн бүрэлдэхүүнээр нь хугацаанаас нь өмнө бүрэн эрхийг дуусгавар болгох;
  • АПУ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд (кумулятив аргаар сонгогдох 9 гишүүн)-ийг сонгох;
  • АПУ ХК-ийн охин болон хараат компани, тэдгээрийн охин болон хараат компаниудын Хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийг АПУ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд олгохыг зөвшөөрөх;
  • АПУ ХК-ийн нэгдэлд хамаарагдаж байгаа компаниудын “Эрх мэдлийн хуваарилалт”-ын баримт бичгийг хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулан батлах эрхийг АПУ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд олгохыг зөвшөөрөх.

Хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр нь: 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр байна.

Хувьцаа эзэмшигч Та бүхэн хуралдаа итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан оролцож болох ба брокер дилерийн компаниудаар дамжуулан санал авах хуудсаар саналаа урьдчилж өгөх боломжтой. Санал авах хуудсаар санал авах сүүлчийн хугацаа 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1400 цагт дуусна.

Хурлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг компанийн байранд ирж болон дараах хурал зохион байгуулах комиссын утсаар холбоо барьж авна уу.

Нэрс Утас Цахим хаяг
1 Х.Батжаргал 344837 batjargal@apu.mn
3 Ч.Ариунсан 344336 ariunsan@apu.mn
5 Б.Эрдэнэтуяа 344336 erdenetuya@apu.mn
6 Э.Солонго 344837-322 solongo.e@apu.mn

Ажиллах цагийн хуваарь: Ажлын өдрүүдэд 1000–1700 цагийн хооронд ажиллана.

Компанийн хаяг: Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Өөрийн байр

Утас: 344336

Факс: 343063

Имэйл: info@apu.mn

Хурлаас гарах шийдвэрийн төслийг http://apu.mn/%D0%B0%D0%BF%D1%83-%D1%85%D0%BA-%D0%… компанийн цахим хуудаснаас үзнэ үү

Цааш унших

“Хөрөнгийн зах зээлийн сурах бичиг” гарлаа

Санхүүгийн зохицуулах хорооны дарга, доктор С.Даваасүрэнд Японы Олон улсын хамтын ажиллагааны агентлаг /ЖАЙКА/-ийн Монгол улс дахь төлөөлөгч ноён Мүцүми Сато өнөөдөр “Хөрөнгийн зах зээлийн сурах бичиг”-ийг албан ёсоор хүлээлгэн өглөө. Уг сурах бичгийг Хороо болон ЖАЙКА-ийн хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд боловсруулан хэвлэсэн юм.

“Хөрөнгийн зах зээлийн сурах бичиг”-т үнэт цаасны зах зээлийн үндсэн ойлголт, хувьцаа, өрийн хэрэгсэл, үүсмэл санхүүгийн хэрэгсэл зэрэг бүтээгдэхүүн, брокер, дтлер, андеррайтер,хөрөнгө оруулалтын сан зэрэг мэргэжлийн байгууллагууд, тэдгээрийн үйлчилгээ болон үнэт цаас худалдах, худалдан авах үйл ажиллагааны ойлголтуудыг багтаасан байна. Хамгийн гол нь агуулга бүрд хөрөнгийн зах зээл өндөр хөгжсөн улс орны бодит жишээ баримт, тэдгээрийн бодлого, зохицуулалтын онцлог зэргээр тодруулга хийж өгсөн нь сурах бичгийг илүү өгөөжтэй болгож буй юм.

Сурах бичиг зохион боловсруулах нь ихээхэн хүч, хөдөлмөр шаардсан ажил болохыг Хорооны дарга С.Даваасүрэн онцолж, номын агуулга, бүтцийг  боловсруулах, бэлтгэх, ариутган шүүх болон хянан тохиолдуулах, хэвлэн олшруулах ажилд гар бие оролцсон Хорооны Үнэт цаасны газрын хамт олон, ЖАЙКА-ийн зөвлөх баг, зах зээлийн мэргэжлийн оролцогч нар, төрийн болон төрийн бус байгууллагууд, хувь хүмүүст талархал илэрхийллээ.

Эх сурвалж: www.frc.mn

Цааш унших

Анхны үүсмэл санхүүгийн хэрэгслийн арилжаа эхэллээ

Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-ийн арилжааны танхимд өнөөдөр болсон форвард арилжааг нээхдээ, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа гурван биржийн дотор товарийн буюу бараа бүтээгдэхүүн, түүхий эдийн бирж ихээхэн онцлогтойн дээр давуу боломжтойг онцоллоо. Тэрбээр хэлсэн үгэндээ, хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн бирж байгуулагдсан цагаас Хороо бүх дүрэм журам, аргачлал зааврыг боловсруулан мөрдүүлж, холбогдох зохицуулалт, хяналтыг хийж ирсний дээр биржийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгож, үүсмэл санхүүгийн хэрэгслийн стандарт, нөхцөлийг тогтоох, арилжаанд нэвтрүүлэх боломж бүрдүүлснийг дурдав. Энэ талаар “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Баатар мөн онцолж, Хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн дагуу Монгол Улсад анхны үүсмэл санхүүгийн хэрэгслийн арилжааг эхлүүлж буй болон бүс нутгийн хамтын ажиллагааны эхлэл, цаашид өргөжүүлж боломж, зорилтынхоо талаар товч танилцуулсан юм.

“Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК 2013 онд байгуулагдсанаасаа хойш ноолуур, хонины ноос, тэмээний ноос, бодын хөөвөр, завод ноос, тосны ургамал, хүнсний буудай гэсэн найман нэр төрлийн бараа, түүхий эдийг арилжааг спот хэлцлээр буюу зөвхөн бэлэн байгаа бүтээгдэхүүнийг арилжаалж байгаа бөгөөд өнөөдрөөс ноолуурын арилжаанд форвард гэрээний боломжийг нэвтрүүлж байна. Форвард гэрээний арилжаагаар ирээдүйд бий болох бүтээгдэхүүнийг, тухайлбал малчид ямаагаа самнахаас өмнө ноолуураа борлуулах, хөдөө аж ахуйн хоршоод хавар бий болох бүтээгдэхүүнээ өвөл нь урьдчилан борлуулах боломж бүрдэж байгаа юм.

Тус бирж дээр өнөөдрийн байдлаар Хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн дагуу 16 брокерийн компани зуучлалын үйл ажиллагаа явуулж байна. Өнөөдрийн буюу анхны өдрийн форвард арилжаанаас Монголиан Кашмир Уорлд ХХК боловсруулаагүй нийт 5.0 тонн орчим ноолуурыг хөдөө аж ахуйн “Энх бум”, “Шинэ наран зам” хоршоодоос кг тутмыг нь 90.0 мянган төгрөгөөр 2018 оны дөрөвдүгээр сарын 12-ны дотор худалдан авах хэлцэл байгуулав. “Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхийн эдийн биржийн тухай” хуульд заасны дагуу “Хоршоо” нь тусгай зөвшөөрөл авах шаардлагагүйгээр байнгын бус гишүүнээр арилжаанд оролцох эрхтэй байдаг юм.

Эх сурвалж: www.frc.mn

Цааш унших

Нэмж гаргах хувьцаа, хөрөнгө оруулалтын санг бүртгэж, “МИК актив арван дөрөв”-ийг зөвшөөрлөө

Санхүүгийн зохицуулах хороо өнөөдөр хуралдаж, “Цемент шохой” ХК-ийн нэмж гаргаж буй нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 2.75 тэрбум ширхэг энгийн хувьцааг үнэт цаасны бүртгэлд бүртгэлээ. Ингэснээр тус компани нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 2.9 тэрбум ширхэг хувьцаатай болж байна. Түүнчлэн “Ди Би Эм ассет менежмент”, “Силк рөүд ассет менежмент” ХХК-уудад хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгож, “Мастер Инвестмент менежмент ҮЦК” ХХК-ийн үүсгэн байгуулсан хувийн хөрөнгө оруулалтын сангийн баримт бичгийг бүртгэв.

Мөн хуралдаанаар “МИК актив арван дөрөв” ХХК-д хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгож, тус компанийн гаргаж буй 100,000 /нэг зуун мянга/ төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий, 30 хүртэл жилийн хугацаатай, орон сууцны зээлээр баталгаажсан нийт 1.45 сая ширхэг хүртэлх баталгаат үнэт цаасыг бүртгэлээ. Нийт 145.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий тус үнэт цаасны 90 хувь нь жилийн 4.5 хувийн хүүтэй давуу эрхтэй, 10 хувь нь жилийн 10.5 хувийн хүүтэй энгийн баталгаат үнэт цаас байх юм.

2014-2015 онд Хорооноос кастодиан банкны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авсан Худалдаа хөгжлийн болон Голомт, Хаан банкуудад үнэт цаасны зах зээлд тухайлсан бүртгэлийн үйл ажиллагааг хавсран эрхлэх тусгай зөвшөөрлийг нэмж олгов. Мөн 2010 оноос үйл ажиллагаа явуулж байгаа “Мэжикконсалтинг аудит” ХХК-г хөрөнгийн зах зээлд оролцогчдод аудитын үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдээр бүртгэлээ.

Цааш унших

Үнэт цаасны зах зээлд үйлчилгээ үзүүлэх хуульч, аудиторуудын шалгалтад 35 иргэн тэнцлээ

Санхүүгийн зохицуулах хорооноос Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт болон Монголын хуульчдын холбоотой хамтран өнгөрөгч долоо хоногт зохион байгуулсан үнэт цаасны зах зээлд үйлчилгээ үзүүлэх хуульч, аудиторуудыг шалгалтын дүн гарлаа. Сургалтад хамрагдсан 51 аудитор, хуульчаас 48 нь шалгалтад хамрагдаж, тэдгээрээс 31 аудитор, дөрвөн хуульч тэнцсэн байна.

Эх сурвалж: www.frc.mn

Цааш унших

Онцгой нөхцөл байдал үүссэн харилцагчдыг өөр зохицуулалттай этгээдэд шилжүүлэх уралдаант шалгаруулалт явуулах тухай

Хорооны 2017 оны 48 болон 168 дугаар тогтоолоор дор дурдсан нэр бүхий 8 үнэт цаасны компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон ба Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.2.2, 87.4.1 дэх заалтыг үндэслэн “Үнэт цаасны брокер, дилер, андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд авах арга хэмжээний тухай журам”-ын дагуу Хорооны даргын 2017 оны 517 дугаар тушаалаар эдгээр компаниудын үндсэн харилцагчийг бусад зохицуулалттай этгээдэд шилжүүлэх зорилгоор уралдаант шалгаруулалт явуулах комиссыг тус тус байгуулсан.

Үнэт цаасны компанийн нэр Тусгай зөвшөөрлийн төрөл Харилцагчийн тоо
1 “Эм Даблью Ти Эс ҮЦК” ХХК

Брокер, дилер

28850

2 “Бага хээр ҮЦК” ХХК Брокер, дилер 711
3 “Финанс линк групп ҮЦК” ХХК Брокер, дилер 584
4 “Говийн ноён нуруу ҮЦК” ХХК Брокер, дилер 329
5 “Зюс капитал ҮЦК” ХХК Брокер, дилер, хөрөнгө оруулалтын зөвлөх 289
6 “Превалент ҮЦК” ХХК Брокер, дилер, андеррайтер 265
7 “Би Би Эс Эс ҮЦК” ХХК Брокер, дилер 116
8 “Ай Трейд ҮЦК” ХХК Брокер, дилер 11
 

Нийт

31155

Иймд тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон компаниудын харилцагчдыг шилжүүлж авахыг хүссэн үнэт цаасны зах зээлд үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий зохицуулалттай этгээд “Үнэт цаасны брокер, дилер, андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд авах арга хэмжээний тухай журам”-ын 5.2-т заасан материалыг бүрдүүлж, битүүмжлэн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн дотор Уралдаант шалгаруулалт явуулах комисст ирүүлнэ үү:

Тус комисс нь уралдаант шалгаруулалтын материалыг хүлээн авах сүүлийн хугацаанаас хойш ажлын 10 хоногийн дотор дүгнэж, эрх хүлээн авагчид таницуулах ба эрх хүлээн авагч нь оцгой нөхцөл байдал үүссэн этгээдийн харилцагчдыг шалгарсан эрх бүхий компанид шилжүүлэх саналыг Хороонд ажлын 3 хоногийн дотор танилцуулна.

Жич: Нэмэлт мэдээллийг 261659 тоот утсаар холбогдож авна уу.  

УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТ ЯВУУЛАХ КОМИСС

2017.12.05

Цааш унших

Санхүүгийн зохицуулах хорооны тогтоол

Logo_Mon+Eng - bosooСанхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан өнөөдөр болж, хэд хэдэн хувьцаат компанийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орууллаа. Үүнд “АПУ” ХК-ийн 742,877,000 ширхэг хувьцааг тус компанид нэгдэж буй “Эвэргрийн Инвестмент” ХХК-ийн хөрөнгөд ногдох 321,304,553 ширхэг энгийн хувьцаагаар нэмэгдүүлэн, нэг бүр нь 10 мөнгөний нэрлэсэн үнэ бүхий нийт 1,064,181,553 ширхэг болгон, нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлд бүртгэв.

Цааш унших

СЗХ-НООС ҮНЭТ ЦААСНЫ ДАВХАР БҮРТГЭЛИЙГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ БАТАЛЛАА

images“Үнэт цаасны зах зээлийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга 2013 онд батлагдсанаар манай улсын хөрөнгийн зах зээлд бий болсон шинэ боломжуудын нэг нь үнэт цаасны давхар бүртгэлийг зах зээлд нэвтрүүлэх буюу гадаад улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниуд Монгол Улсад, Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниуд олон улсад үнэт цаасаа бүртгүүлэн арилжих боломж юм. 

Цааш унших

Олон улсын санхүүгийн хэрэгслийн стандартуудыг нэвтрүүллээ

iso_1

СЗХ-ны 2010 оны 5 дугаар сарын 28-ны 159 тоот тогтоолоор Үнэт Цаасны Нэгдсэн Дугаар Олгогчийн эрхийг манай байгууллага авсан бөгөөд энэхүү эрх дээр үндэслэн АNNA (Association of National Numbering Agency) буюу Үндэсний Дугаар Олгогч Байгууллагуудын Холбоо-той 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр “АННА олон улсын хамтын ажиллагааны гэрээ”-г байгуулж ажиглагч гишүүнээр одоог хүртэл амжилттай хамтран ажиллаж байна.

Цааш унших

“АЙТҮҮЛС” ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ ТАНИЛЦУУЛГА 2017.10.30-2017.11.09 ХООРОНД ҮРГЭЛЖЛЭН ЯВАГДАНА

itoolsШинээр үнэт цаас гаргаж буй “Айтүүлс” ХК-ийн үнэт цаасыг олон нийтэд танилцуулах арга хэмжээ /Road show/ үргэлжлэн2017.10.30-2017.11.09 өдрүүдэд өдөр бүр 12:00-13:30 цагт Монголын хөрөнгийн биржийн байранд зохион байгуулагдах тул сонирхож буй хөрөнгө оруулагчид өргөнөөр оролцохыг урьж байна. Тус компанийн андеррайтер компаниар “Стандарт Инвестмент ҮЦК” ХХК ажиллаж байна.

Цааш унших

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүллээ

Logo_Mon+Eng - bosooСанхүүгийн зохицуулах хороо ээлжит хуралдаанаараа “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 20.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орууллаа. Ингэснээр “Монголын хөрөнгийн бирж” ХК нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 218,4 сая ширхэг энгийн хувьцаатай буюу 21.8 тэрбум төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй болж байна.

Цааш унших

Гадаад, дотоодын биржид үнэт цаасыг давхар бүртгэх журмын төсөлд санал авч байна

Logo_Mon+Eng - bosooХоёр болон түүнээс олон тооны биржид үнэт цаасаа бүртгүүлж, төдий тооны хөрөнгийн зах зээл дээр зэрэг гарах хувьцаат компаниудын бизнесийн үйл ажиллагааг dual listing буюу давхар бүртгэл товчхоноор ойлгож болно.

Цааш унших

Монголын үнэт цаасны биржтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа

birjМонголын үнэт цаасны биржид бүртгэлтэй үнэт цаасыг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд хадгалах, үнэт цаасны өмчлөх эрхийн бүртгэл хөтлөх, харилцан мэдээлэл солилцох зорилгоор Монголын үнэт цаасны биржийн гүйцэтгэх захирал С.ДаваасамбууҮнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн гүйцэтгэх захирал Ш.Лхагва нар 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр “Хамтран ажиллах гэрээ”-нд гарын үсэг зурлаа.

Цааш унших

Энгийн хувьцааг шинээр бүртгэж, хувийн биржийн анхны арилжааг зөвшөөрөв

Logo_Mon+Eng - bosooСанхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.

Хуралдаанаар, нээлттэй хувьцаат компани болон өөрчлөн зохион байгуулагдаж буй “Анд Энерги” ХХК-ийн нэг бүр нь 1 /нэг/ төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 78,070,758 /далан найман сая далан мянга долоон зуун тавин найман / ширхэг энгийн хувьцааг үнэт цаасны бүртгэлд бүртгэхээр шийдвэрлэлээ.

Цааш унших

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛД МЭРГЭЖЛИЙН АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ЯВУУЛАХ ЭРХ ОЛГОХ, АТТЕСТАТЧИЛАХ СУРГАЛТ 11-Р САРЫН 06-НД ЭХЭЛНЭ

Logo-MASD-NEW-CopyМонголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо /МҮЦАЭХ/-оос зохион байгуулдаг Үнэт цаасны зах зээлд Үнэт цаасны зуучлалын, Хөрөнгө оруулалтын чиглэлээр ажил үйлчилгээ явуулах эрх олгох, мөн аттестатчилах сургалтуудыг 2017 оны 11 дүгээр сарын 06-нд эхлэхээр боллоо.

Цааш унших

Үнэт цаасны зах зээлийн нийт үнэлгээ ДНБ-ий 6.26 хувьтай тэнцэж байна

imagesЭнэ оны эхний хагас жилийн байдлаар манай улсын үнэт цаасны зах зээлийн нийт үнэлгээ 1,497.7 тэрбум төгрөг байгаагийн 90.4 хувийг топ 30 компани бүрдүүлжээ. Үүнийг 2016 оны жилийн эцсийн үйлдвэрлэлийн аргаар тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/-тэй харьцуулбал 6.26 хувьтай тэнцэж байна. Жилийн өмнө энэ үзүүлэлт 6.15 хувь байсан юм.

Цааш унших

Стандарт

Байршил

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2018 "ҮЦТХТ" ХХК