“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэдэд хэрхэн эзэмшүүлж байгаа вэ?

ett_logo

Засгийн газрын тогтоолоор Улсын Бүртгэлийн Ерөнхий Газраас шинэчилсэн бүртгэлд хамрагдсан Монгол улсын нийт иргэдийн жагсаалт, Нийгмийн Халамж Үйлчилгээний Ерөнхий Газраас “Хүний хөгжлийн сангаас хишиг хувь хүртсэн иргэд”-ийн жагсаалтыг тухай бүр хүлээн авч “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцааны бүртгэлийг хийж байна.

Иргэд, аж ахуйн нэгжүүдэд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцааг эзэмшүүлсэн тухай дараах жагсаалтаас танилцна уу. Үүнд:

2011.03.31 Монгол Улсын нийт иргэдэд 536 ширхэг хувьцааг эзэмшүүлсэн Харах
2012.04.11 Монгол Улсын иргэдэд нийт 1072 ширхэг хувьцааг эзэмшүүсэн, аж ахуйн нэгжүүдэд худалдсан. Харах
2012.05.30 Хувьцааны нэрлэсэн үнийг 933 төгрөгөөр тогтоож, саналын эрхгүй, захиран зарцуулахгүй нөхцөлтэйгээр эзэмшүүлсэн. Харах
2012.06.13 Үндэсний аж ахуйн нэгжүүдэд худалдах, иргэдэд хувьцааг эзэмшүүлэх, иргэдийн хувьцааг Засгийн газар худалдан авах үйл ажиллагааг зохицуулах журам батлагдсан. Харах
2015.04.20 Засгийн газарт нэрлэсэн үнээр худалдах хүсэлт гаргасан боловч хувьцааны төлбөр авч чадаагүй буюу хишиг хувь хүртээгүй иргэдэд хувьцааг нь буцаан эзэмшүүлэн бүртгэх тухай тогтоол гарсан. Харах
2017.05.30 “Эрдэнэс Монгол” ХХК-ийн давуу эрхийн хувьцааг баталгаажуулах, “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн хувьцаа худалдан авсан аж ахуйн нэгжтэй холбоотой авах зарим арга хэмжээний тухай тогтоол гарсан. Харах

“Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэхдээ Хүний хөгжлийн сангаас хишиг хувь хүртсэн мөнгөн дүнгээр хасагдуулсан. Үүнд дараах төрлөөр хишиг хувь хүртсэн иргэд хамрагдана:
  • 2011 онд оюутны сургалтын төлбөр /500,000 төгрөг хүртэл/
  • 2012 онд оюутны сургалтын төлбөр /491,960 төгрөг хүртэл/
  • 2011 онд эрүүл мэндийн даатгал /8,040 төгрөг хүртэл/
  • Ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгосон 1 сая төгрөг хүртэл хэлбэрээр.
Хувьцааны бодолтын жишээг хэрхэн хийх вэ? та энэ холбоос дээр дарж харна уу.  

Иргэн та “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч эсэхээ шалгахыг хүсвэл https://net.schcd.mn/registration хаягаар орж өөрийн регистрийн дугаарыг кирилл үсгээр шивж оруулан шалгах боломжтой.

 

Стандарт

Байршил

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2017 "ҮЦТХТ" ХХК