Үнэт цаасны зах зээлд мэргэжлийн ажил, үйлчилгээ явуулах эрх олгох, аттестатчилах” сургалт болно

Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо /МҮЦАЭХ/-оос зохион байгуулдаг Үнэт цаасны зах зээлд Үнэт цаасны зуучлалын, Хөрөнгө оруулалтын чиглэлээр ажил үйлчилгээ явуулах эрх олгох, мөн аттестатчилах сургалтууд 2018 оны 05 дугаар сарын 07-нд эхлэхээр боллоо.

Сургалтанд хамрагдахыг хүссэн иргэд дараах материалыг бүрдүүлэн МҮЦАЭХ-ны байр /Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж, Барилгачдын талбай, Сентр-34, 404 тоот /-нд ирж бүртгүүлнэ үү.

Шинээр эрх авах мэргэжилтнүүдийн бүрдүүлэх материал:

  • Өргөдөланкет
  • Дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • 2 хувь зураг
  • Сургалтын төлбөр
1. Үнэт цаасны зуучлалын чиглэлээр эрх авах иргэд 283,000 төгрөг,
2. Хөрөнгө оруулалтын чиглэлээр эрх авах иргэд 533,000 төгрөг,
3. Аттестатчилал буюу эрхээ сунгуулах мэргэжилтнүүд 233,000 төгрөгийг МҮЦАЭХ-ны Төрийн банк дахь 102100172091 тоот төгрөгийн дансанд тушаасан баримт

Жич: 2017 оны 11, 12-р, 2018 оны 04, 05-р, 06-р,07-р, сард эрх нь дуусах мэргэжилтнүүд энэ удаагийн сургалтанд хамрагдаж эрхээ сунгуулж болох бөгөөд эрх нь дууссан сараас хойш 4; 6 жилийн хугацаагаар сунгана Эрхээ сунгуулах шаардлагатай мэргэжилтнүүдийн нэрсийн жагсаалтыг энд дарж үзнэ үү.

Аттестатчилал буюу эрхээ сунгуулах мэргэжилтнүүдийн бүрдүүлэх материал:

Холбоо барих утас:

МҮЦАЭХ 70123339 96634132

Стандарт

Байршил

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2017 "ҮЦТХТ" ХХК