Нээлттэй хаалганы өдөрлөгт оролцлоо

Төрийн Өмчийн Бодлого Зохицуулалтын Газраас зохион байгуулсан “Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага-2018” өдөрлөг 2018 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Сүхбааатарын талбайд амжилттай зохион байгуулагдлаа.31663870_1857768330947100_7065979972317347840_n

Тус өдөрлөгт “ҮЦТХТ” ХХК-ийн Олон нийттэй харилцахын ажилтнууд ажиллаж, иргэдэд  Хөрөнгө оруулалтын эрхийн бичиг /цэнхэр ягаан тасалбар/, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцаагаа хэрхэн шалгах талаар болон  ХК-иудын ногдол ашиг тараалтын судалгаа /1993-2017/-г танилцуулж, үнэт цаасны шилжүүлэг болох өв залгамжлал, бэлэглэл, зээлийн барьцааны талаар сонирхсон иргэдэд дэлгэрэнгүй зөвлөгөө өгөн ажиллалаа.

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь Монголын хөрөнгийн зах зээлд бүртгүүлэхтэй холбогдуулан иргэд үнэт цаасны дансаа хэрхэн нээлгэх, Үнэт цаасны компани /хуучнаар БДК/-иудын хаяг байршлын талаарх брошюр танилцуулгыг олон нийтэд тараан сурталчлав.

Стандарт

Байршил

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2017 "ҮЦТХТ" ХХК