“Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн” ХК зах зээлийн мэргэжлийн оролцогчдод үнэт цаасны танилцуулга хийлээ

Монголын хөрөнгийн биржид шинээр бүртгэгдсэн, анхны давхар бүртгэлтэй компани болох “Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн” ХК нь 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогч нарт зориулан үнэт цаасны танилцуулга хийлээ. Тус компани нь нийт хувьцааныхаа 2.7 хувь буюу 4,000,000 ширхэг хувьцааг тус бүрийг нь 640 төгрөгөөр МХБ-ээр дамжуулан олон нийтэд санал болгож, нийт 2.56 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэх бөгөөд төвлөрүүлсэн хөрөнгийг хайгуулын өрөмдлөг, нөөцийн тооцоолол, техникийн судалгаа хийж гүйцэтгэхэд зарцуулахаар төлөвлөж байна.

“Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн” ХК болон түүний андеррайтер компаниуд 6 дугаар сарын 06-ны өдөр Туушин зочид буудлын Соёмбо танхимд олон нийтэд зориулсан танилцуулга арга хэмжээг зохион байгуулахаар болсон байна.

Үнэт цаасны танилцуулгыг Энд дарж үзнэ үү.

Стандарт

Байршил

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2017 "ҮЦТХТ" ХХК