Үүргийн гүйцэтгэл хангуулах

Компанийн “Үнэт Цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг бүртгэх үйл ажиллагааны журам”-д зааснаар Монгол Улсын Иргэний хуулийг удирдлага болгон Харилцагч та өөрийн эзэмшилийн үнэт цаасаар өөрийн болон бусдын үүргийн гүйцэтгэлийг хангаж болно. Ийнхүү үүргийн гүйцэтгэл хангуулахдаа тухайн дансны үлдэгдэл нь үүргийн гүйцэтгэл хангах үнэт цаасны нэр төрөл, тоо ширхэгтэй хүрэлцэхүйц байх ба тухайн хугацаанд уг үнэт цаас тусгаарлагдаагүй байна. Үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхээр үүргийн гүйцэтгэл хангуулахдаа доорх баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

  1. Үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлт;
  2. ҮНЭТ ЦААСААР ГЭРЧЛЭГДЭХ ӨМЧЛӨХ ЭРХЭЭР ҮҮРГИЙН ГҮЙЦЭТГЭЛ ХАНГАХЫГ ЗӨВШӨӨРӨСӨН ТУХАЙ БАТЛАМЖ-ийг 3 хувь үйлдэж нотариатаар баталгаажуулсан байх;
  3. Үүргийн гүйцэтгэлийг бусдын эзэмшлийн үнэт цаасаар хангавал баталгаажуулсан итгэмжлэл;
  4. Хэрэв компани өөрийн эзэмшлийн үнэт цаасаа тусгаарлуулах тохиолдолд Төлөөлөн удирдах зөвлөл эсхүл Хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэр;
  5. Баталгаажуулсан зээлийн болон барьцааны гэрээ;

Дээрх баримтуудыг үндэслэн тухайн үнэт цаасыг, чөлөөлөх тухай хүсэлт ирэх хүртэл зээлийн барьцаанд тусгаарлан бүртгэнэ. Үнэт цаасыг тусгаарлан бүртгэсэн тухай холбогдох этгээдэд бичгээр мэдэгдэнэ.  Хэрэв үүргийн гүйцэтгэл хангагдаагүй тохиолдолд зээлийн барьцаанд тусгаарлагдсан үнэт цаасыг талуудын байгуулсан гэрээ дүгнэсэн акт, шүүхийн шийдвэрээр үүрэг гүйцэтгэгчийн дансанд үнэт цаасыг шилжүүлнэ.

Үүргийн гүйцэтгэл хангуулах гүйлгээний шимтгэлийг тооцохдоо “Үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг бүртгэх үйл ажиллагааны журам” -ын хавсралт 6 тооцно.

Үүргийн гүйцэтгэл хангагдаагүй тохиолдолд гэрээ дүгнэсэн акт, шүүхийн шийдвэрээр үнэт цаасыг шилжүүлэхдээ тухайн үнэт цаасны арилжааны сүүлийн 52 долоо хоногийн дундаж ханш, нийт жигнэсэн дундаж ханш хоёрын аль өндрөөр тооцно. Ханшны өөрчлөлтөөс болж харилцагч болон бусдад учирсан хохирлыг “ҮЦТХТ” ХХК хариуцахгүй.

Стандарт

Байршил

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2017 "ҮЦТХТ" ХХК