Итгэмжлэлээр төлөөлөх

Харилцагч Та итгэжлэгдсэн төлөөлөгчөөр өөрийн данс дахь, хөрөнгийг зарцуулах эрх олгохдоо Иргэний хуулийн 64.2-р заалтын дагуу итгэжлэлийн гэрээ хийж, нотариат болон нотариатын үүрэг гүйцэтгэгчээр батлуулна. Монгол улсын “Нотариатын хууль”-д нотариатын үүрэг гүйцэтгэгчийг:

  • Сумын засаг даргын тамгын газар
  • Монгол улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгч, консулын газар
  • Цэргийн албан хаагч бол алба хааж байгаа анги, нэгтгэлийн дарга
  • Хоригдлын итгэмжлэлийг хорих ангийн дарга гэрчилнэ гэжээ.

Харилцагч Та итгэмжлэлээ “ҮЦТХТ” ХХК дээр өөрийн биеэр болон зуучлагч ҮЦК-аар дамжуулан хүргүүлнэ. Манай компани нь таны итгэмжлэлээр олгогдсон эрхүүдийн дагуу үнэт цаасны болон мөнгөн хөрөнгийн гүйлгээг тань гүйцэтгэнэ.

Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн дансанд үнэт цаас болон үнэт цаасны ногдол ашиг, ногдол хувийн мөнгөн хөрөнгө гэсэн хоёр төрлийн хөрөнгө хадгалагдаж байдаг. Иймд Та итгэмжлэгдсэн төлөөлөгчдөө итгэмжлэлээр төлөөлөх эрхийг олгохдоо төвлөрсөн хадгаламж дахь өөрийн дансаа нээх, хаах, ХК-ийн хуралд саналын эрхтэй оролцох, үнэт цаасыг худалдах, ногдол ашиг, ногдол хувийн мөнгийг таныг төлөөлөн баримтанд гарын үсэг зурж, данснаас авах зэрэг эрхүүдийг сонгон үйлчилгээ авах боломжтой.

Хэрвээ гадаадад байгаа хүний үнэт цаасыг захиран зарцуулахаар итгэмжлэл хийлгэх бол тухайн улсад суугаа Монгол улсын элчин сайдын яам болон консулын газраас албан ёсны итгэмжлэлийг авсан байх шаардлагатай.

Стандарт

Байршил

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2017 "ҮЦТХТ" ХХК