Өв залгамжлал

Өв залгамжлах эрхийн гэрчил­гээгээр үнэт цаасыг шилжүүлэх

Харилцагч нь төвлөрсөн хадгаламж дахь дансны  хөрөнгийг өв залгамжлалаар хүлээн авах тохиолдолд өв залгамжлах эрхийн гэрчилгээ, өв залгамжлагчийн иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичиг, нас барсан хүний нас барсны гэрчилгээ, өв хүлээн авагчийн өргөдөл, гүйлгээний шимтгэл төлсөн баримт зэргийг үндэслэн гүйлгээ хийнэ. Өв нээгдсэн тухай мэдэгдэл ирсэн тохиолдолд өвлөгчид шилжих хүртэл хугацаагаар өв нээгдсэн данснаас гүйлгээ хийхийг хориглоно.

Гүйлгээний шимтгэлийг тооцохдоо гүйлгээ хийх өдрөөс өмнөх тухайн үнэт цаасны арилжааны сүүлийн 52 долоо хоногийн дундаж ханш, хэрэв сүүлийн 52 долоо хоногт арилжаа хийгдээгүй бол тухайн үнэт цаасны нийт арилжааны жигнэсэн дундаж ханшийг тухайн үнэт цаасны тоо ширхэгт үржүүлж тооцно.

ҮНЭТ ЦААСААР ГЭРЧЛЭГДСЭН ӨМЧЛӨХ ЭРХИЙГ БУСДАД БЭЛЭГЛЭХ, ӨВЛҮҮЛЭХ ТУХАЙ ЖУРАМ-ыг энд дарж үзнэ үү. Өмчлөх­ эрхийн гэрчилгээг хууль ёсны өвлөгчидөд нас барсанаас хойш нэг жил өнгөрсний дараа олгоно.

Өв залгамжлалын гүйлгээний үйлчилгээний хөлс:

Д/д

Гүйлгээний төрөл

Үйлчилгээний хөлс

/үнийн дүнгээс/

1 Хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр худалдан авсан үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг өв залгамжлал болон гэрээслэлээр хүлээн авах тохиолдолд   1 хувь
2 Хөрөнгө оруулалтын эрхийн бичгээс бусад тохиолдолдлоор шилжүүлж авсан үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг өв залгамжлал болон гэрээслэлээр хүлээн авах тохиолдолд   3 хувь
3 Өвлүүлэгчийн дансанд байршсан ногдол ашиг, ногдол хувийн мөнгө, үнэт цаас борлуулсан бэлэн мөнгийг өвлөх болон гэрээслэх тохиолдолд үнийн дүнгээс   1 хувь

Стандарт

Байршил

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2017 "ҮЦТХТ" ХХК