Үнэт цаасны данс нээх

Та төвлөрсөн хадгаламжинд данс нээлгэснээр үнэт цаасны арилжаанд оролцох, эрх нээгдэх ба Та хувьцаа худалдан авах, хувьцаагаа зарах, үнэт цаасны үнэ ханшны талаар мэдээлэл зөвлөгөөг ҮЦК-иасаа авах өргөн боломж нээгдэнэ. Хувьцаат Компани нь ногдол ашгаа “ҮЦТХТ” ХХК-иар дамжуулан тараасан тохиолдолд төвлөрсөн хадгаламж дахь таны дансанд шууд бүртгэгдэн ордог.

Хэрэв Та Хөрөнгө Оруулалтын Эрхийн Бичиг /ХОЭБ буюу 7000 төгрөгийн үнэ бүхий цэнхэр ягаан тасалбар/-ээр хувьцаа эзэмшдэг бол өөрийн анх бүртгүүлсэн Үнэт Цаасны Компанид очиж дансаа баталгаажуулах шаардлагатай.

Хэрэв Та /иргэн, ААН/ төвлөрсөн хадгаламжинд данс нээлгээгүй бол Монголын Хөрөнгийн Биржийн гишүүн Үнэт Цаасны Компаниудаас өөрийн хүсэлтээр сонголтоо хийж, хэд хэдэн Үнэт Цаасны Компаниас данс нээлгэж үйлчилгээ авч болно.

ДАНС НЭЭЛГЭХИЙН ТУЛД ДАРААХ БИЧИГ БАРИМТЫГ ЗААВАЛ БҮРДҮҮЛСЭН БАЙХ ШААРДЛАГАТАЙ

Иргэний хувьд:

  1. Иргэний үнэмлэх
  2. Насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээ, данс захиран зарцуулагчийн иргэний үнэмлэхний хуулбар

Ах Ахуйн Нэгж /ААН/-ийн хувьд:

  1. Улсын бүртгэлд бүртгүүлсэн гэрчилгээний хуулбар
  2. ААН болон эрх бүхий албан тушаалтны хүсэлт, албан тоот
  3. Данс дахь хөрөнгийг захиран зарцуулах эрх бүхий этгээдийг томилсон шийдвэр, албан тушаалтны овог нэр, төлбөр тооцооны баримтанд зурах гарын үсгийн баталгаат маягт
  4. Тамга тэмдгийн дардас

Стандарт

Байршил

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2017 "ҮЦТХТ" ХХК