Олон улсын стандарт

Хөрөнгийн зах зээл дээр гаргасан үнэт цаасны бүртгэл нь үнэт цаасны дугаарлалт дээр суурилдаг ба энэхүү дугаарын тусламжтайгаар үнэт цаасны хадгалалтаас эхлээд арилжаа, төлбөр тооцоо хүртэлх үйл ажиллагаанууд цахим хэлбэрээр явагдах болоод нэлээдгүй хугацаа өнгөрчээ.

СЗХ-ны 2010 оны 5 дугаар сарын 28-ны 159 тоот тогтоолоор Үнэт Цаасны Нэгдсэн Дугаар Олгогчийн эрхийг манай байгууллага авсан бөгөөд энэхүү эрх дээр үндэслэн АNNA (Association of National Numbering Agency) буюу Үндэсний Дугаар Олгогч Байгууллагуудын Холбоо-той 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр “АННА олон улсын хамтын ажиллагааны гэрээ”-г байгуулж ажиглагч гишүүнээр одоог хүртэл амжилттай хамтран ажиллаж байна. Уг холбоонд элсэн орсноор Олон Улсын Стандартын байгууллагаас гаргасан ISO 6166 буюу Олон улсын үнэт цаасыг таних дугаарын /ISIN/ стандарт болон ISO 10962 буюу Санхүүгийн хэрэгсэлийн ангилалын дугаарын /CFI/ стандартыг хэрэгжүүлэх эрхийг авсан. Эдгээр дугааруудыг 2013 оны 1 дүгээр сараас хойш олгож эхэлсэн бөгөөд үнэт цаасны ISIN, CFI код болон бусад холбогдох мэдээллүүдийг АННА-гийн мэдээллийн сан болох ASB (ANNA Service Bureau) буюу АННА-гийн Үйлчилгээний Товчоо руу тогтмол хугацаанд илгээж байна.

Дээрх дүрэм журам, хамтын ажиллагаатай холбогдуулан манай компани нь мэдээлэл солилцох дотоодын програм хангамжийг сайжруулах үүднээс шаргуу ажиллаж байгаа билээ.

Уг үйл ажиллагаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг АННА-ийн вэб сайт -аас авна уу.

Стандарт

Байршил

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2017 "ҮЦТХТ" ХХК