Захирлын мэндчилгээ

Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв нь Монгол улсын хэмжээнд үнэт цаасны бүртгэл, үнэт цаасны шилжүүлгийг хийдэг 100 хувь төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани юм.

1991-1994 онд явагдсан их хувьчлалтай холбоотой хувьцааны цахим бүртгэлийг хийж эхэлснээс хойш эдүгээ “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны бичилтийг хийж дуусган, хувьцаат компаниудын ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдийн дансанд жил бүр байршуулах ажлыг амжилттай гүйцэтгэж ирлээ.

Манай хамт олон төвлөрсөн хадгаламжид хадгалагдаж буй хувьцааны үнэн зөв, найдвартай байдлыг хангах, мэдээллийн сангийн цогц үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх, үнэт цаасны зах зээлд оролцогчдод шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэх тал дээр анхааран  ажиллаж байна.

Монголын хөрөнгийн зах зээлийн томоохон оролцогчийн хувьд гадаад дотоодын байгууллагуудтай нягт хамтран ажиллаж мэдээллийг түргэн шуурхай хүргэх, үнэт цаасны бүртгэлийг олон улсын стандартын дагуу бүртгэх, олон улсын ижил төстэй байгууллагуудтай хамтын ажиллагааг улам өргөжүүлж, харилцан туршлага солилцох, мэргэжилтнээ солилцох ажлыг эрчимжүүлж байна.

Манай компанитай хамтран ажилладаг гадаад дотоодын байгууллагууд болон нийт харилцагч, хөрөнгө оруулагч Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсч, бидний цаашдын хамтын ажиллагаа улам өргөжин тэлэхийг билэгдэн ерөөе!

IMG_2260_port

“ҮЦТХТ” ХХК-ийн

Гүйцэтгэх захирал   Ш.Лхагва

Стандарт

Байршил

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2017 "ҮЦТХТ" ХХК